ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/12-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: Д.Сүхбаатарын талбай дээр Эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүдийг танилцуулж байна
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Төв талбайд өнөөдөр "Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна. Өдөрлөгт Эрчим хүчний салбарын харьяа 30 орчим үйлдвэр, компани оролцож байгаа юм.
Та өдөрлөгт ирснээр:
- Эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүд танилцах
- Цахилгаан халаагуур тоног төхөөрөмжтэй танилцах
- Эрчим хүчний үнэ тариф,
- Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаа,
- Цахилгаан, дулааны техникийн нөхцөл,
- Эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл,
- Эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх зэрэг цогц мэдээ мэдээлэл, үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.
Өдөрлөг нь өнөөдөр болон маргааш үргэлжлэх юм. Иргэд энэ өдрүүдэд ирж цахилгаан, дулааны эрчим хүчний хангамжтай холбоотой санал, хүсэлтээ гаргаж, өөрт хэрэгцээтэй мэдээллээ авах бүрэн боломжтой юм.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

