Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Гурван нэр дэвшигчийн Мөрийн хөтөлбөрийн ХАРЬЦУУЛАЛТ -3

Ч.Болортуяа
2017 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

 

- Сонгогчийн боловсролд -

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурван хүний мөрийн хөтөлбөрийг бид харьцуулан хүргэсээр байна. 

Өнөөдөр бид:

  • Ил тод, нээлттэй байх, хэвлэлийн эрх чөлөөт байдлыг хангахад хэрхэн дэмжиж ажиллах вэ?
  • Настангуудад зориулсан ямар бодлого баримтлах вэ?
  • Залуучуудад зориулсан онцгой шийдэл, хөтөлбөр санаачлах уу?
  • Хүүхэд, багачуудад хэр ээлтэй бодлого баримтлах вэ?
  • Эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгахад ямар дэмжлэг үзүүлэх вэ? гэсэн таван сэдвийн хүрээнд гурван нэр дэвшигч ямар хөтөлбөр санал болгосныг харьцуулан танилцуулж байна. 

Харьцуулалт 1, 2 болон гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн бүрэн эхтэй нь энэхүү мэдээллийн төгсгөлд байх ЭНЭ ТУХАЙ хэсгээс уншиж, танилцах боломжтой. 

 

11. Ил тод, нээлттэй байх, хэвлэлийн эрх чөлөөт байдлыг хангахад хэрхэн дэмжиж ажиллах вэ?
М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР 

• Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод, хяналттай болгоно. Улс төрийн намуудын төлөвшлийг хангах эрх зүйн шинэ орчин бүрдүүлнэ. Төрийн өндөр албан тушаалтнуудад тооцох хариуцлагын тогтолцоог шинэчилнэ. 
• Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж буй аливаа хуулийн зохицуулалтуудыг залруулна. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан, хараат бус, мэргэшсэн сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллана.

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.


• Иргэний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх эрх, хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг хамгаалж, “Дөрөв дэх засаглал”-ын үүднээс дэмжин, хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөл, санхүүжилтын ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

Таарах утга олдоогүй. Тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой 
12. Настангуудад зориулсан ямар бодлого баримтлах вэ?
М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР 

Өндөр настан, нийгмийн эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын талаарх Засгийн газрын бодлогыг  дэмжиж, монгол хүний үнэ цэнийг хадгална.

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

• Ахмадын туршлага, идэрчүүдийн зүтгэл, залуусын тэмүүллийг уялдуулан холбож, мэдлэг туршлагаа солилцон, бие биеэ дэмждэг тогтолцоо бий болгох бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;

• Ахмад настны цагийн хөдөлмөр эрхлэх боломжийг сайн дурын үндсэн дээр сонголтоор бий болгох, залууст ажлын дадлага, туршлага, мэргэжлийн ур чадвараа өвлүүлэх чиглэлийн бодлого, санаачилгыг дэмжих;

• Ахмад настны оношилгоо, эмчилгээ, сувиллын дагнасан сэргээн засах болон сувилахуйн үйлчилгээг хөгжүүлэх, хувийн хэвшлийн асрамжийн газар байгуулах бодлого, санаачилгыг дэмжих;
 

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

Монгол Улсынхаа эдийн засгийн бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгох замаар өрсөлдөх чадварыг сайжруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааны чанарыг сайжруулахын тулд Монгол улсын
Өнөөдөр Монгол хүний үнэ цэнэ улам бүр унаж байна. Ийм байж хэрхэвч таарахгүй. Монгол хүний үнэлэмжийг Азид төдийгүй даян дэлхийд дахин нэмэгдүүлэн цуурайтуулахын төлөө би зүтгэнэ. Монгол хүний эрүүл саруул ухаан, их билэг авьяас, ажилсаг хөдөлмөрч зан чанар, аз хийморьт би огт эргэлздэггүй. Монголчууд  босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн. Би түүний төлөөлөл.
Түмэн олон минь төр засгаас гуйж аж төрөх учиргүй. Төр засгийг шахан шаардаж, өөртөө үйлчлүүлж, өөрсдийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлж амьдрах ёстой. Монголчууд та бид толгой дээгүүр эрхэмсэг аж төрөх хувь тавилантай тэнгэр заяат ард түмэн мөн.

Би ард түмнээ ажилтай, орлоготой болгохын төлөө биеийн амрыг харалгүй зүтгэнэ. Ирээдүй хойчийн залуусаа илүү өндөр боловсролтой болгоно. Ахмад үеийнхнээ хайрлан халамжилна. “Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” хэмээх эрхэм зарчмын дагуу өнөөгийн туурга тусгаар улсыг та бидэнд бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн ахмадуудынхаа ач, буяныг санан хариулж тэдний тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шинэ шатанд гарган шийдвэрлэнэ. 

Таарах утга олдоогүй. Тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой 

13. Залуучуудад зориулсан онцгой шийдэл, хөтөлбөр санаачлах уу?
М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР 

• “Залуучууд-ажил эрхлэлт”, “Залуучууд-орон байр”, “Залуучууд-бүтээлч хөгжил”, “Оюутан-дотуур байр” цогц хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно.

• Олон улсын хэмжээнд үнэлэгдэх чанартай боловсролыг эх орондоо зардал багатай эзэмших боловсролын менежментийн тогтолцооны эрх зүйн орчинг сайжруулна.

• Олон улсын нэр хүндтэй тэргүүлэх их дээд сургуульд элсэн суралцах боломжийг өргөжүүлнэ.

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.


• “Монголын Ирээдүй” үндэсний санаачилгын хүрээнд залуучуудыг нийгэм, соёлын манлайлалд уриалж, тэдний бүтээлч санал санаачилгуудыг идэвхтэй дэмжих;

• Оюутан, залууст цагийн ажлын байр бий болгосон, сургууль төгссөн залуучуудыг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжих;

• Мэргэжлийн боловсрол эзэмшигч залуучуудыг дэмжсэн төрийн бодлогыг улам боловсронгуй болгох, санал санаачилга гаргах;

• Улсын зардлаар хилийн чанадад нарийн мэргэжлээр суралцах оюутан, залуусын сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга болгож,өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийн тоог 2 дахин нэмэгдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгон хамтран ажиллах;

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

Монгол Улсынхаа эдийн засгийн бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгох замаар өрсөлдөх чадварыг сайжруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааны чанарыг сайжруулахын тулд Монгол улсын
Өнөөдөр Монгол хүний үнэ цэнэ улам бүр унаж байна. Ийм байж хэрхэвч таарахгүй. Монгол хүний үнэлэмжийг Азид төдийгүй даян дэлхийд дахин нэмэгдүүлэн цуурайтуулахын төлөө би зүтгэнэ. Монгол хүний эрүүл саруул ухаан, их билэг авьяас, ажилсаг хөдөлмөрч зан чанар, аз хийморьт би огт эргэлздэггүй. Монголчууд  босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн. Би түүний төлөөлөл.
Түмэн олон минь төр засгаас гуйж аж төрөх учиргүй. Төр засгийг шахан шаардаж, өөртөө үйлчлүүлж, өөрсдийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлж амьдрах ёстой. Монголчууд та бид толгой дээгүүр эрхэмсэг аж төрөх хувь тавилантай тэнгэр заяат ард түмэн мөн.

Би ард түмнээ ажилтай, орлоготой болгохын төлөө биеийн амрыг харалгүй зүтгэнэ. Ирээдүй хойчийн залуусаа илүү өндөр боловсролтой болгоно. Ахмад үеийнхнээ хайрлан халамжилна. “Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” хэмээх эрхэм зарчмын дагуу өнөөгийн туурга тусгаар улсыг та бидэнд бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн ахмадуудынхаа ач, буяныг санан хариулж тэдний тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шинэ шатанд гарган шийдвэрлэнэ. 

Мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой 

14. Хүүхэд, багачуудад хэр ээлтэй бодлого баримтлах вэ?
М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР 
• Үндэсний уламжлалт арга барилд тулгуурлан хүүхдийг монгол хүн болгон төлөвшүүлэх дүрэм боловсруулж, мөрдлөг болгох зарлиг гаргана.
• Хүүхэд багачуудыг үндэсний соёл, монгол дархлаатай иргэн болгон хүмүүжүүлэх, чөлөөтэй уран бүтээл туурвих, шинэ технологитой танилцан бодит сургалтад хамрагдаж, туршлага хуримтлуулахыг  дэмжинэ.
• Эхчүүдийн төрөхийн өмнөх, төрсний дараах болон хүүхдээ өсгөхөд шаардагдах нийгэм хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй болгох, эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолдож байгаа хорт хавдрын эрсдэлийг бууруулах зорилгоор  урьдчилан сэргийлэх үзлэгт хоёр жил тутамд бүрэн хамруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эх үрсийн бодлогыг бүх талаар дэмжиж ажиллана.
• Иргэний боловсролыг дэмжин хүүхэд залуучуудад бизнесийн суурь боловсрол олгох санаачилга гарган хөрөнгө оруулагч иргэд бий болгоход анхаарна.
• Ерөнхий боловсролыг тогтвортой төрийн бодлогоор дэмжих, нэн ялангуяа байгалийн шинжлэлийн хичээлийг шинэ шатанд гаргах, монгол хүний дэлхийд өрсөлдөх суурийг бэхжүүлэх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.
Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

• Хүүхэд, залуусыг ёс зүйтэй, эх оронч үндэсний үзэлтэй, бүтээлч иргэн болгож төлөвшүүлэх асуудлыг төрийн бодлогын төвд тавих, шинэ зууны хурдтай хөгжилд хөл нийлүүлэн алхах боломжийг нэмэх, интернетийн дэд бүтцийг олон улсын жишигт хүргэж, эх орныхоо аль ч өнцгөөс дэлхийтэй холбогдон суралцах буюу  ажиллах боломжийг нь нээн өгөхийн төлөө идэвх санаачилга гарган үүнд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжих;

• Хүүхэд, өсвөр үе, залуучуудын архи, тамхи, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, цахим донтолтын хамаарлыг бууруулах, таслан зогсооход шийдвэртэй тэмцэн хууль санаачлах;

• Цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхэд бүрд төрөөс боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлэх, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бодлого, санаачлагыг дэмжих;

• Эхчүүдийн амаржих, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэдний ажлын байрыг нь баталгаатай хадгалах, эдийн засгийн болон санхүүгийн дарамтад өртүүлэхгүй байх, олон хүүхэдтэй гэр бүлийг тэтгэх, орон сууцжуулах талаар бүтээлч санаачилгуудыг дэмжих;

• Өрх толгойлсон, бага орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдийг дэмжих, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор харьяалал харгалзахгүйгээр цэцэрлэг, сургуульд хамруулах “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Цалинтай ээж”  зэрэг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөр, төслүүдийг дэмжиж ажиллах;

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

 

Таарах утга олдоогүй. Тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой 

15. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгахад ямар дэмжлэг үзүүлэх вэ?
М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР 

• Бүтээлч, өрсөлдөх чадвартай, бүтээмжтэй, нийгэм  эдийн засгийн аливаа эрсдэлийг даван туулах чадамжтай нийгмийн дундаж давхаргыг өргөжүүлэх бодлого баримтална.
• Эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг ойрын хугацаанд эрс сайжруулах ТОГТВОРТОЙ БОДЛОГО Засгийн газар, УИХ-тай хамтран хэрэгжүүлнэ. Монгол Улс, монголчууд нэг зорилгод нэгдэн ажиллаж, хямрал хүндрэлийг хамтдаа давна.
• “Сэхээн амьдруулах”-аас “энгийн тасагт” шилжсэн эдийн засгаа “эмнэлгээс гаргах” шийдвэр бүрийг тууштай дэмжин ажиллана.
• Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллана.
• Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх хувийн хэвшлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тулгуурлан валютын урсгалыг нэмэгдүүлэх үйлдвэржилтийн бодлогыг тэргүүн ээлжинд анхаарна.
• Одоо болон ирээдүй хойч үеийн хөгжлийг дэмжих “Ирээдүйн өв сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж ажиллана.
• “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана. 
• Гарааны бизнесийг төрийн бодлогоор дэмжих, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг хувийн хэвшлийн салбарын хэрэгцээ, шаардлагатай уялдуулах, судалгаа - хөгжлийн ажлыг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ.
• Компаниудыг олон нийтийн хувьцаат компани болгохыг дэмжиж, эрх зүйн орчинг сайжруулна.

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.


• Аж үйлдвэрийн хөгжилд ээлтэй банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогыг дэмжинэ;
• Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн улс төр, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын зөрчилдөөний талбар болгохоос сэргийлж, баялгийг хууль бусаар өмчлөх аливаа үйлдэл эс үйлдэхүйтэй тууштай тэмцэж, эрх зүйн орчныг бүрдүүлэх;
• Байгалийн баялаг ашигласнаас олох орлогыг тусгай санд хуримтлуулан уул уурхайн бус салбарын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд зарцуулах бодлогыгсанаачилж эр хзүйн орчныг бүрдүүлэх;
• Монгол Улсын эдийн засаг дахь “Хүрэн эдийн засаг”-ийн хувийн жинг тогтвортой бууруулж, байгальд ээлтэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, нөхөн сэргээлт хийх бүрэн боломжтой, ил тод, хариуцлагатай уул уурхайг дэмжих;
• Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн чадавхтай ажиллах хүчний нөөцийг баялаг бүтээх үйлсэд татан оролцуулах, зах зээлийн эдийн засгийн харилцаанд нийцсэн хөдөлмөрийн хэлбэр, хөдөлмөрийн үнэлгээ, хөдөлмөрийн харилцааг дэмжих эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
• Цэргийн албан хаагчдыг үндэсний томоохон бүтээн байгуулалтад оролцуулах замаар мэргэшсэн ажиллах хүчний нөөц бий болгох, залуучууд цэргийн алба хаах хугацаандаа орлого олж, хуримтлалтай болох “Нэг үндэстэн-Нэг цэрэг” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгч ажиллах;
• Баялаг бүтээгчдэд учирч буй төрийн дарамт, хяналт шалгалт болон татвар, зээлийн хүндрэл, авилга хүнд суртлыг арилгахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
• Хоёр хөршийг холбосон эдийн засгийн бүс (коридор)-ийг хөгжүүлэх, ре-экспортыг өргөжүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гуравдагч хөрштэй хийх худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн орчны шинэчлэлийг санаачлан ажиллах;
• Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын зах зээлийн үйл ажиллагааг эдийн засгийг тэлэх бодлогод уялдуулан зохион байгуулах эрх зүйн орчныг сайжруулах санаачилгыг дэмжих;

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

• Мянганы их бүтээн байгуулалтыг эхлүүлнэ
Энэ бүхэн бол та бидний, бүх монголчуудын Хөгжлийн их аян юм. Эх орны минь жаргалын замын эхлэлийг тавих Их аян юм. Энэ их аяныг, Монголын хөгжлийн “Мянганы их бүтээн байгуулалт”-ыг эхлүүлцгээе. Үр хүүхдүүд минь бидний эхлүүлснийг цааш нь нэр төртэй үргэлжлүүлнэ. Ингэснээр Монголчууд улс эх орныхоо жинхэнэ эзэд нь болно. Байгалийн баялгаа өмчилнө. Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж өсч нэмэгдэнэ. Монгол Улс түргэн хурдацтай хөгжинө, тусгаар тогтнол нь бэхжин батжина.
Монгол ахан дүүсээ!
Монгол ухаанаа уралдуулан алдаагаа арилгаж, амжилтаа бататгая! Монголоороо үлдэцгээн бахархаж  Монгол Улсаа хамтдаа хөгжүүлцгээе.
Энэ бол миний чин сэтгэлийн есөн хүсэл, хийж хэрэгжүүлэх ёстой есөн гол зорилт мөн!
Монгол хүн Тандаа би итгэж байна.
• Ядууралтай тэмцсэн шиг тэмцэе! Монголын нийгэм дэх чинээлэг дундаж давхаргын тоо хэмжээг нэмэгдүүлье. Энэ бол аж амьдрал өсч дэвжихийн үндэс, үндэстэн ястны хөгжин цэцэглэх баттай суурь мөн гэдэгт итгэн тэмүүлцгээе!
• Ажилгүйдлийг арилгацгаая! Ард түмнээрээ нэгэн санаагаар зүтгэж төр засгийг шахаж шамдуулж ажиллацгаая. Төрийг түмэн олонд үйлчилдэг болгоё!

 

Мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.