Монгол Улсад цахим худалдаа, үйлчилгээний хүргэлт, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэмжих зорилго тавин ажиллаж буй Монгол Шуудан хувьцаат компани өнөөдөр LendMN хэрэглээний зээлийн үйлчилгээг хүргэж буй Анд Глобал компанитай олон талт хамтын ажиллагааг эхлүүлж байна.
Хамтын ажиллагааг баталгаажуулж Монгол Шуудан ХК Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар болон Анд Глобал компанийн Гүйцэтгэх захирал Ч.Анар нар 2017 оны 06-р сарын 08-ны өдөр санамж бичигт гарын үсэг зурлаа.
бөгөөд шинэ хэрэглэгчидтэй нэг удаагийн гэрээ байгуулах үйл явц зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд явагдаж ирсэн юм.
Хамтын ажиллагаа байгуулагдсанаар Монгол Шуудан ХК өндөр технологид суурилсан цахим зээл, санхүүгийн
LendMN үйлчилгээг Зүүн Өмнөд Азийн улс орнуудад нэвтрүүлэхээр ажиллаж буй Анд Глобал компанийн Гүйцэтгэх захирал уг хамтын ажиллагааны талаар үг хэлэхдээ “Монгол Шуудан ХК нь LendMN-ий үйл ажиллагааг орон даяар хүргэхэд дэмжин ажиллах анхны томоохон түнш болж байгаад бид баяртай байна. Энэхүү хамтын ажиллагаа нь уламжлалт шуудан харилцаа, санхүүгийн технологийн үйлчилгээтэй нэгдэж зах зээлд өндөр хүртээмж бий болгох чадамжтайг харуулна гэж найдаж байна” хэмээн онцлов.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.