Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нээлтээ хийхийн өмнөх "АВТОМАШИНГҮЙ, ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ"

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг АВТОМАШИНГҮЙ, ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ болгон тохижуулаад байгаа. Нийслэлийн анхны энэ гудамжны нээлтийг өнөөдөр 21:00 цагаас хийж гэрлийг нь асаана.

Энэ үеэр Циркээс Brauhaus хүртэлх замыг хаана. Орчин үеийн хамтлаг, дуучдын болон жазз, сонгодог урлагийн тоглолт, гэрлэн шоу болох аж.

Хуучнаар “Сөүлийн гудамж”-нд сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгожээ. Мөн ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлууд хийгдсэн байна.

Долоо хоног бүрийн Баасан гарагийн 22:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл Сөүлийн /Хуучнаар/ гудамжны замын хөдөлгөөнийг хязгаарлана
 

Шөнийн гэрэлт гудамж долоо хоног бүрийн Баасан гарагийн 22:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл ажиллаж, энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.

Энд хамтлаг дуучид, ардын урлагийнхан гээд урлаг соёлынхон тоглолт зохион байгуулж, тусгайлан суурилуулсан том дэлгэцээр иргэд хошин шог, концерт гэх мэт сонирхол татсан олон зүйлсийг үзэж сонирхох боломжтой болох юм.

''Замын хөдөлгөөний удирдлагын төв''-өөс Сөүлийн гудамж АСА циркийн хойд уулзварт замын хөдөлгөөнийг хянах телекамер суурилуулсан байна.

Өнөө орой гэрлээ асаахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа тус гудамжнаас хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг