2019/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,668.47₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
18:00
S30
16°
19:00
S29
13°
20:00
S29
11°
21:00
S29
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S29
05:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдорж хамгийн их хүний саналаар сонгогдсон Ерөнхийлөгч ч хамгийн бага ...

Ч.Болортуяа
2017 оны 6 сарын 26
iKon.MN
 

 

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчийн нэрсийн жагсаалтад 1.8 сая гаруй хүн бичигджээ. Үүнээс 66.5 хувь нь саналаа өгсөн. Нийт саналаа өгсөн хүмүүсийн 50.23 хувь нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгожээ. 

50.23 хувь гэдэг нь 622,743 хүн юм. 

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгууль өгөх эрх бүхий гурван хүн тутмын нэг нь сонгосон нь сонгуульт насны иргэдийн 33 хувь байгаа юм. 

Энэ бол зургаан удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль дахь хамгийн бага үзүүлэлт юм. Хэдийгээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг түүхэндээ хамгийн их буюу 622 мянган иргэн сонгосон ч энэ нь нийт сонгуулийн насны иргэдийн ердөө 33 хувь байгаа юм. 

Энэ хувь сонгуулийн жил бүрт улам бүр доошилж байна. Өөрөөр хэлбэл сонгогчдын ирц буурсаар байгаатай шууд холбоотой. Харин энэ хувь буурах бүрт бидний төлөөллийн ардчиллын зарчим үгүйсгэгдэж байгааг санах хэрэгтэй.

Инфографикаас харвал нийт сонгогчдын хамгийн өндөр хувийг (54%) П.Очирбат Ерөнхийлөгч авч байсан бол саналаа өгсөн иргэдийн хамгийн их саналыг (60.81%) Н.Багабанди Ерөнхийлөгч авч байсан байна. 

Харин сонгогчдын саналаа өгөх хувь 1993 оноос хойш гэхэд 30 орчим хувиар багассаныг та харж байна.  Сонгогчдын саналаа өгөх хувь багассанаар ялсан нэр дэвшигчийн авсан санал нийт нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчидтой харьцуулахад сонгууль бүрт буурсаар байгааг харж болно. 

Сүүлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц гэхэд 66.5 хувь байсан бөгөөд энэ жилийн сонгуулийн санал авах өдрийг УИХ-аас Даваа гарагт тааруулсан нь ирц дахин буурах вий гэсэн болгоомжлолыг Сонгуулийн Ерөнхий Хороонд бий болгоод байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль буюу долоо дахь удаагийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт  1,978,298 хүн бүртгэгдээд байна.  

Хуулиараа нийт сонгогчдын 50 хувиас дээшх нь саналаа өгч байж сонгууль хүчин төгөлдөр болно. Тэдгээр саналаа өгсөн хүмүүсийн мөн 50 хувиас дээш санал авч байж Ерөнхийлөгчөөр сонгогдох учиртай. 

Тэгэхээр жил ирэх тусам ирц нь багасч буй сонгуулийн ирц энэ жил хэрхэх бол гэдэг сонирхолтой байгаа юм. Дээрээс нь сонгогдсон Ерөнхийлөгч нийт сонгуульт насны иргэдийн  хэдэн хувийн төлөөлөл болох бол гэдэг ч бас анхаарууштай тоо. 

2017-6-15-ны АРХИВ мэдээ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x