Голомт банкны “Харилцагч төв”-тэй салбар, тооцооны төвүүд өнөөдөр нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Бид тэдний жишиг салбар болох Хан-Уул бизнес төвөөр зочиллоо.
Хаалгаар ороод хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл бол үйлчлүүлэгчид маш ойлгомжтой, цэгцтэй байдал юм. Ямар үйлчилгээг хаанаас авахыг хаягжилтаас хараад ойлгохоос гадна шаардлагатай бол харилцагчийн зөвлөхтэй уулзах боломжтой. Мөн харилцагчид тухтай үйлчлүүлэх бүхий л орчинг бүрдүүлжээ.
Харилцагч нэг очсон газраасаа бүрэн үйлчилгээгээ авах боломжтой учраас та банк дотор “төөрөх” ямар ч шаардлагагүй. Учир нь банкирууд бүхий л үйлчилгээг нэг цэгт үзүүлж байгаа.
Үйлчилгээний шинэ загварт шилжсэнтэй холбогдуулан урамшуулалтай үйлчилгээгээр бэлэг барьж байгааг бас дурдах хэрэгтэй.
Энэхүү төвөөр үйлчлүүлж буй харилцагчид ч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Тухайлбал Голомт банкны харилцагч М.Баярмагнай “Голомт банканд орж ирэхэд үнэхээр өөр мэдрэмж төрж байна. Маш тохилог орчныг бүрдүүлжээ. Банкны үйлчилгээ ч хурдан байна. Ялангуяа зарим үйлчилгээг заавал ажилтанд хандахгүй өөртөө үйлчлэх булангаас авч байгаа нь таалагдлаа.
Сая би бизнесийн зээл аваад 10,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичиг бэлгэнд авлаа. Их баяртай байна” гэсэн юм.
Голомт банкны Хан-Уул бизнес төвийн захирал С.Төгсбилэг энэ талаар “Харилцагч төвтэй банк гэдэг нь товчхондоо харилцагч хүссэн үйлчилгээгээ тав тухтай, тохилог орчинд, түргэн шуурхай авахыг хэлж буй хэрэг юм.
Бид энэ загварт амжилтай шилжсэн баяраа харилцагчидтайгаа хуваалцаж, карт захиалсан хүн бүрд олон улсын эрхтэй Оюу картын хураамжийг 50 хувь, санхүүгийн гэнэтийн хэрэгцээг шийдвэрлэх боломжийг олгодог Зэс картын хураамжийг 50 хувь хөнгөлж байна.
Мөн Зэс карт захиалсан бүх харилцагчдад Тээврийн хэрэгслийн сайн дурын даатгалын хураамжаас 20 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаадаа баяртай байна” гэсэн юм.
“Харилцагч төв”-тэй салбаруудаар үйлчлүүлснээр та шинэ харилцагч болохын тулд 8 минутыг л зарцуулна. Мөн түүнчлэн иргэний үнэмлэх уншигч төхөөрөмж ашиглан данс нээж байгаа бөгөөд системээс шууд анкет бөглөгдөөд хэвлэгдэж байгаа. Харин цалингийн зээл авахад ердөө 4-6 цаг шаардлагатай. Харилцагч банкин дээр материал өгөх болон гэрээгээ байгуулах гэж ирэхэд болно.
Өдөрлөгийн үеэр хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой маш олон бүтээгдэхүүний урамшуулал зарлагджээ. Та дараах хүснэгтээс мэдээлэл авна уу.
№ |
Бүтээгдэхүүн |
Хөнгөлөлт |
1 |
Easy info үйлчилгээ |
3 cap үнэ төлбөргүй |
2 |
Олон улсын Оюу карт |
Картын хураамж 50% |
3 |
Зэс карт |
Эхний жилийн хураамж 50% хөнгөлөлттэй |
4 |
Сайн дурын даатгал |
Хөнгөлөлтийн 20%-н купон |
5 |
Хадгаламжийн эрхийн бичиг |
10,000 П-ийн эрхийн бичиг үнэ төлбөргүй өгөх |
6 |
Г адаад төлбөр тооцоо |
Үндсэн шимтгэлээс 10% хөнгөлөх |
7 |
Орон сууцын зээл |
Зээл олголтын шимтгэл 50% хөнгөлөх |
8 |
Бизнесийн зээл |
Зээл олголтын шимтгэл 50% хөнгөлөх |
Үүнээс гадна та интернэт банк, social pay, mobile bank ашиглан хамгийн хурдан шуурхайн үйлчилгээг 24 цагийн турш аваарай. Хадгаламж барьцаалсан зээл авах зэргийг салбарт ирэлгүй интернет банкаар авах бүрэн боломжтой.
Мөн "All in one" төхөөрөмж ашиглаж бүтээгдэхүүний нөхцөл харьцуулах, өөртөө илгээх, интернэт банк руугаа хандаарай.
Хаяг: Хан-Уул дүүрэг, Хан-Уул Тауэр, Голомт банкны Хан-Уул бизнес төв
Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!