Буяагийн ТУЛГА

Монгол Ардын нам /МАН/

УИХ-ын сонгуулийн 5-р тойрог

Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

🏆 Сонгогдсон
Post
Share
Ерөнхий мэдээлэл
Авсан санал
50,017
Саналын хувь
38.9%
Нас
44
Хүйс
Эрэгтэй
Одоо эрхэлж буй ажил
Монгол Улсын Сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
Мэргэжил
Хэрэглээний математикч
Зорилго
МАН-ын эхлүүлсэн шударга ёсны тэмцэл болоод намаас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

Замнал

Боловсрол
1. 2010-2011: АНУ-ын Фордамын их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны факултетийг магистрийн зэрэгтэй төгссөн
2. 2009-2010: АНУ-ын Колумбын их сургуулийн америк хэл соёлын институт болон бизнесийн удирдлагын курс төгссөн
3. 1997-2001: МУИС-ийн математик, компьютерийн сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн
4. 1987-1997: Дархан-Уул аймгийн 15-р сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгссөн
Ажлын туршлага
1. 2023-одоо: Монгол Улсын Сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
2. 2021-одоо: МАН-ын Нарийн бичгийн дарга
3. 2016-2021: МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
4. 2014-2015: Боловсрол, соёл, шинжлэх ухааны Дэд сайд
5. 2012-2014: Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд сайд
6. 2005-2009: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шадар туслах
7. 2004-2005: Монгол Улсын Их Хурлын даргын Шадар туслах
8. 2003-2004: МАХН-ын мэдээлэл технологийн ажилтан
9. 2001-2002: Дархан дээд сургуульд математикийн багш
Онцлох ажлууд
1. 2021-одоо: Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн
2. 2016-одоо: “Монголын Уулчдын Үндэсний Холбоо”-ны Ерөнхийлөгч
3. 2017-2023: “Туул ижий сан” ТББ-ын Гүйцэтгэх захирал
4. 2017-2018: “JCI Progress” салбар байгууллагын Ерөнхийлөгч
Нэмэлт мэдээлэл

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

  • - Англи, Орос хэлтэй
  • - Тууштай
  • - Улс төр, намын байгуулалтын 20 гаруй жилийн туршлагатай
  • - Бэлтгэгдсэн менежер

ТАНИЛЦУУЛГА

 

2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны Даргаар ажиллаж байна. 

Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод эхний 10 жил Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийн бодлогын I үе шатыг дараах байдлаар амжилттай хэрэгжүүлсэн. Үүнд:

  • Ээдийн засгийн голлох боомтууд болох Замын-Үүд, Боршоо, Сүхбаатар боомтуудын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгасан бөгөөд үүний үр дүнд 2023 онд Монгол улсын экспортын хэмжээ 15.2 тэрбум ам.долларт хүрсэн;
  • Замын-Үүд, Хавирга, Баянхошуу, Гашуунсухайт, Бичигт, Шивээхүрэн боомтуудаар 8-аас доош суудалтай жижиг тэргээр зорчигч тээвэр, Замын-Үүд боомтоор галт тэргээр зорчигч тээврийг нэвтрүүлэлтийг дахин нээсэн;
  • Замын-Үүд боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимоор ажиллуулах шийдвэрийг БНХАУ-ын талаас гаргуулж, 2024 оны 04-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн;
  • ОХУ-ын талтай Алтанбулаг боомтыг 24 цагийн горимоор ажиллуулах тал дээр тохирсон ба Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажил 2020 онд эхлээд зогссон байсан ажлыг хөдөлгөж 77 хувьд хүргэсэн бөгөөд I хэсэг буюу ачаа тээврийн хэсгийг ашиглалтад оруулаад, II хэсэг болох зорчигч тээврийн хэсгийг энэ 8-р сард ашиглалтад оруулна.

Нүүрсний экспорт 2019 онд 36.7 сая тонн байсан бол 2023 онд 69.6 сая тоннд хүрсэн. Боомтын сэргэлтийн бодлогын I үе шатанд буюу 2024 он гэхэд гадаад экспортыг 14 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөсөн бол 2023 оны эцсийн дүнгээр боомтоор дамжин хийгдсэн экспортын хэмжээ 15.2 тэрбум ам.долларт хүрсэн.

 

БООМТЫН ТАВАН Э СТРАТЕГИ

2023 онд Монгол Улс экспортоо 10 тэрбум доллар хүргэхийг зорьсон юм. Боомтын сэргэлтийн ажлын үр дүнгээс ийм тоо хүлээж байв. Зорилт биелснээр үл барам бүр давсан. 15.2 тэрбум доллар манай улсын хувьд түүхэн дээд үзүүлэлт болов. Экспортын өсөлтийг дагаад эдийн засаг 7 хувиар өсөж, гол үзүүлэлтүүд тогтворжиж, Монгол Улсын валютын нөөц мөн л түүхэн дээд хэмжээ буюу 5 тэрбум ам.долларын нөөцтэй болж, 2022 оны дунд үетэй харьцуулахад төгрөг 200 орчим төгрөгөөр чангараад байна. Үүнд нүүрсний гялалзсан амжилт голлох үүрэгтэй байлаа. 2023 онд нүүрсний экспорт огцом нэмэгдэж, 69.6 сая тоннд хүрснээр мөн л Монгол Улсын түүхэнд хамгийн их нүүрс экспортолсон жил болсон ба экспортын орлого 8.9 тэрбум ам.доллар хүрсэн нь нүүрсний экспортын хамгийн өндөр дүн болж байна. Нүүрсний аз, од ийнхүү гийхэд Австралийн нүүрсний эсрэг Хятадын албан бус хориг цуцлагдсан ч нийлүүлэлт тогтворжоогүйн улмаас Хятад руу хийх экспорт төдий л нэмэгдээгүй нь гол хүчин зүйл болсон билээ. Гэхдээ зах зээлийн ийм боломжийг ашиглаж чадсан нь харин яах аргагүй боомт дээр хэрэгжүүлсэн бодлогын үр дүн юм. Өмнө нь нэг бус удаа ийм боломжууд алдагдсан удаатай. Монголын нүүрс экспортлогч компаниуд зах зээлийн өөрчлөлтийг яаж хурдтай мэдэрч, шаргуу ажиллаад ч боомтын хязгаарлагдмал байдлаас үүдэн боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй үе цөөнгүй тохиож байв. Харин цар тахлын дараанаас төрийн хараа хайхрах эзэнгүй шахам орхигдоод байсан боомтууд руу хүрснээр хөгжүүлэх бодлогоо зарлаж, санаа тавих эзэнтэй болгож, бодолтой хөдөлсний эхний үр нөлөө 2023 оноос ийнхүү гарч байна. Эдийн засгийн хөгжил, тэлэлтийг хязгаарлаж асан асуудлынхаа мөн чанар руу анхаарч эхэлснээр зөнгөөр, урсгалаараа явж өнөөг хүрсэн боомтууд эрс өөрчлөгдөн байгаа нь дэвшил юм.

Стратегийн түвшинд харах болсон боомтын үүргийг зөв бодлогоор шуурхай удирдах алсын хараагаа Боомтын Үндэсний хороо боловсруулжээ. Боомтуудыг хөгжлийн бие даасан хэлбэрт оруулах энэхүү стратегийг 5 Э хэмээн томьёолоод байна. Тодруулбал, Эрх зүйн орчныг тодорхой болгох, боомтуудыг үйл ажиллагаа, бүс нутгийн оролцоогоор ангилж Эрэмбэлэх, боомтууд дээр болж буй үйл явдлыг Эзэнтэй хариуцлага тооцох бололцоотой болгох, боомтуудын үйл ажиллагаа явуулах "Эдэлбэр газар"-ын асуудлыг бүрэн шийдвэрлэх, ингэснээр боомт нь Эдийн засагт боомилогч биш хөгжлийн зүтгүүр болно гэсэн томьёолол юм. Үүний тулд боомтын хууль эрх зүйн орчныг шинэчилж, Хилийн боомтын тухай хууль, боомтын нийтлэг журмын шинэчилсэн төслийг боловсруулан холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлж байна. Хэлэлцүүлэн буй төслөөр боомт нь эдэлбэр газартай, дүрэм журам, зорилготой, аж ахуйн тооцоот ашгийн төлөө хуулийн этгээдээр удирдуулсан, бусад орны боомттой олон улсын худалдаанд эзлэх байр сууриар өрсөлдсөн, эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагааны байгууллага байх юм.

Боомтыг бизнес хэмээн үзэж буй энэхүү шинэлэг хандлагаас дараах 3 зүйлийг онцолж болохоор байна. Нэгд, Хилийн боомтын захиргаа газар эзэмших бөгөөд бусад этгээд хилийн бүс буюу боомтын газарт газар эзэмшихгүй, зөвхөн түрээсээр аж ахуйн үйл ажиллагаа явуулна. Ингэхдээ аль болох үндэсний аж ахуйн нэгжүүд, иргэдэд бизнесийн боломж олгоно. Хоёрт, боомт өөрийн гэсэн орлогогүй байгаа тул боомтын үйлчилгээний төлбөр хураамжийг тогтоож, зарцуулах эрхзүйн орчин бий болгосноор боомт орлогоороо санхүүждэг, үйл ажиллагаа явуулдаг болно. Тэрхүү орлогын эх үүсвэр нь улсын төсвөөс гадна боомтоор нэвтрүүлсэн бараа, тээврийн хураамж, газрын түрээсийн орлогоос бүрдэнэ. Гуравт, боомтын менежментийг тусгай зориулалтын компани буюу Боомтын хөгжлийн корпораци (БХК) боомт тус бүр дээр хариуцан ажиллана. БХК нь боомтоор үйлчлүүлж буй аж ахуйн нэгжүүдэд хурдан шуурхай худалдаа явуулах бололцоог олгоно. Тэнд хяналт тавьдаг төрийн байгууллагуудын ажиллах, амьдрах нөхцөл боломжийг хангана. Өмчлөлийн хэлбэрийн хувьд төрийн, хувийн, хамтарсан хэлбэртэй байх бөгөөд боомтын үйлчилгээгээр орлогоо олдог, түүний төлөө үйлчилгээгээрээ уралддаг, аль болох ахиу бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг чармайдаг байна. Энэхүү зарчмыг зарим боомтод төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр байгуулж, турших зорилттой байгаа аж. Нэг ёсондоо экспортын орлогын гол үндэс, эдийн засгийн тэлэлтийн суурь болсон боомт дээр хөршүүдтэйгээ адил хөгжиж, тэнцүү түншилнэ гэсэн бодлого баримталж байна.

Хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлан

Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй

Нэр дэвшигчийн мөнгөн хандивын тайлан

Хөрөнгө орлогын мэдүүлэг
2023 | нийт хөрөнгө: 1,097,451.83 мян.төг
Овог нэр:
Буяагийн ТУЛГА
Өөрийн орлого:
73,200.00 мян.төг
Гэр бүлийн гишүүдийн нийт орлого:
666,626.18 мян.төг
Орон сууц, барилга байгууламж:
200,000.00 мян.төг

1. Нийтийн орон сууц - 1

Газар:
4,000.00 мян.төг

1. Эзэмших-1050м2-1
2. Өмчлөх-400м2-1
3. Өмчлөх-700м2-1

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад:
3,625.65 мян.төг
Зээл:
150,000.00 мян.төг
2019 | нийт хөрөнгө: 428,968.13 мян.төг
Овог нэр:
Буяагийн ТУЛГА
Өөрийн орлого:
12,000.00 мян.төг
Гэр бүлийн гишүүдийн нийт орлого:
72,000.00 мян.төг
Орон сууц, барилга байгууламж:
200,000.00 мян.төг

1. Нийтийн орон сууц - 1

Газар:
4,000.00 мян.төг

1. Эзэмших-1050м2-1
2. Өмчлөх-400м2-1
3. Өмчлөх-700м2-1

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад:
968.13 мян.төг
Зээл:
140,000.00 мян.төг