Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль зүйн тасаг нийслэлийн ЗДТГ, Өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг өчигдөр зохион байгуулав.
Өдөрлөгт Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хорооны 130 гаруй иргэн хүрэлцэн ирснээс 80 гаруй нь өөрсдөдөө тулгараад буй асуудлуудад зөвлөгөө мэдээлэл авлаа.
Иргэд дараах асуудлуудаар түлхүү хандлаа. Тухайлбал
Зөвлөгөө мэдээлэл авсан иргэд талархсанаа илэрхийлж энэ төрлийн үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, зохион байгуулах давтамжийг ойртуулах саналыг ч мөн уламжиллаа.