Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжлээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын  тогтоолын дагуу өнөөдрийн 08:00 цагаас эхлэн автомашины улсын дугаарын хязгаарлалт зуны цагийн бүсчлэлд шилжиж байна

Хязгаарлалтын хугацаа 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Зуны бүсчлэл 04 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ний өдөр хүртэл үргэлжилдэг бөгөөд энэ үед Замын бүсчлэлийг тэлэхээр зохицуулалт хийсэн.

 

Өвлийн бүсчлэлийг 10 сарын 15-наас 04 сарын 15 хүртэл байхаар шийдвэрлэсэн. 

Өвлийн хуваарийн зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байдаг.

НИТХ-аас анх 2012 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн. 

Харин энэхүү тогтоолыг тус хурлаас 2014 оны 12 дугаар сарын 15-ний өдөр шинэчилж, автомашины улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй болгосон. 

Мөн дугаарын хязгаарлалтыг өвөл,зуны бүсчлэлд оруулсан юм.