Уншиж байна ...

Датабэйнк ХХК-ийн хамт олон 1 тэрбум дахь картын гүйлгээг амжилттай дамжууллаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсад технологийн хөгжил өндөр хурдтай өсөн нэмэгдэж, бидний өдөр тутамд хэрэглэдэг банк санхүүгийн байгууллагын төлбөр тооцооны хэрэгсэл дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна. Энэхүү үйлсэд өөрсдийн оюун ухаан, эрч хүчийг зориулан үнэлэхүй хэмжээний хувь нэмрээ оруулж буй Датабэйнк ХХК-ийн хамт олон 1,000,000,000 (тэрбум) дахь картын гүйлгээ амжилттай дамжуулсан үйл явдлаа тэмдэглэн өнгөрүүллээ.

Датабэйнк ХХК нь 2017 оноос Монгол улсын тэргүүлэгч банк ХААН банк ХК-тай хамтран 50 мянга гаруй бизнесийн харилцагчид картын төлбөрийн цогц шийдэл үйлчилгээгээ хүргэн 1,000,000,000 (нэг тэрбум) дахь картын гүйлгээг амжилттай дамжууллаа.

зураг
 
зураг
 

Тус компани нь 2004 оны 12 сард дэлхийн топ 5 картын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд нэгдэн баталж, олон улсад нэвтрүүлсэн картын гүйлгээний аюулгүй байдлын стандарт болох PCI-DSS болон, мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдлын олон улсын ISO:27001 стандартуудыг хангаж ажилладаг.

Эдгээр стандартууд нь дэд бүтэц, программ хөгжүүлэлт, мэдээллийн аюулгүй байдал, хүний нөөц, удирдлагын баг зэрэгт хэрэгжилтийг тогтмол хянаж ажиллах өндөр шаардлагуудыг тавьдаг бөгөөд тэдгээрийн биелэлтийг бүрэн хангуулснаар өдөрт 50 мянга гаруй харилцагчийн 700 мянгаас 1 сая хүртэлх тооны гүйлгээг найдвартай дамжуулан ажиллах боломж бүрддэг байна.

зураг
 
зураг
 

Таны Хаан банкны ПОС төхөөрөмжид карт уншуулах гүйлгээ бүрийн ард тухайн программ хангамж, дэд бүтцийн систем, гүйлгээний аюулгүй байдлыг хангаж найдвартай тасалдалгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийг зорин ажилладаг Датабэйнк ХХК картын 1,000,000,000 (нэг тэрбум) дахь гүйлгээг амжилттай дамжуулсан үйл явдлаа хэрэглэгчдэдээ талархаж тэмдэглэж өнгөрүүллээ.

зураг
 

Нэг тэрбум дахь картын гүйлгээ нь Хаан Банкны харилцагч болох Нарантуул олон улсын худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн Х.Энхтуяагийн бизнестээ ашигладаг DiGi POS аппликейшнээр гарсан бөгөөд тухайн харилцагчид компанийн хамт олны зүгээс талархлын гарын бэлэг гардуулжээ.

Хэрэглэгчийн сэтгэгдэл:

  • Баярлалаа. Яасан гоё юм бэ? Би ойрдоо сугалаанд их одтой байгаа. Саяхан лоттонд мотоцикл хожсон шүү дээ. Энэ удаад Digi POS ашиглаад тэрбум дахь гүйлгээ хүлээн авсандаа их баяртай байна. Танай компанийн хамт олонд эгч нь их баярлалаа! Цаашдын ажилд нь амжилт хүсье.

DiGi POS бүтээгдэхүүн нь ухаалаг утсан дээр суулгаж ашигладаг POS программ аппликэйшн бөгөөд бүх төрлийн банкны карт болон Pass аппликэйшнийг зайнаас унших орчин үеийн NFC технологи ашигладгаараа давуу талтай юм. Мөн НӨАТ-ын и-баримтыг утаснаасаа үүсгэн харуулах цаас хэрэглэхгүй сонголт болж буйгаараа онцлог. Уг бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулаад удаагүй ч аль хэдийн бизнес эрхлэгчдийн сонирхлыг татаж өнөөдөр 5000+ гаруй хэрэглэгчидтэй болжээ.

Энэ мэт банк санхүүгийн байгууллагын төлбөр тооцооны шийдэлд түүчээлэх дараагийн төслүүдээ танилцуулахаар Дата Бэйнк ХХК-ийн хамт олон шамдан ажиллаж байна.

зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.