2018/02/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.26₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-19°
12:00
S44
-15°
13:00
S44
-13°
14:00
S28
-12°
15:00
S28
-11°
16:00
S28
-11°
17:00
S28
-12°
18:00
S28
-14°
19:00
S28
-16°
20:00
S44
-18°
21:00
S44
-19°
22:00
S44
-22°
23:00
S32
-23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 171 орон сууцны барилга байна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 7
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын, Дэд бүтцийн хяналтын хэлтсээс ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламж болон улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээж авсан барилгуудын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга "Нийслэлийн хэмжээнд мэргэжил, хяналтын байгууллагад бүртгэлтэй 108,455 барилга, байгууламж байна. Үүнээс Ерөнхий Боловсролын Сургууль 275, цэцэрлэг 419, эмнэлэг 464, үзвэр үйлчилгээний 114 барилга байна.

21,566 барилга мэргэжлийн хяналтын шалгалтанд хамрагдсан. Эрсдэлтэй 3,038 барилга байгууламж байгаа нь нийт барилгын 14.08 хувийг эзэлж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгуудтай танилцаад улсын байцаагчийн акт шийдвэрүүд гарсан барилгуудыг танилцууллаа.

13 сургууль, 28 цэцэрлэг, гурван эмнэлэг, гурван үзвэр үйлчилгээний барилга, орон сууцны 171 барилгыг улсын байцаагчийн шийдвэрээр Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газар, нийслэлийн удирдлагуудад дахин төлөвлөлтөнд хамруулах шаардлагатай тухай шийдвэрийг хүргүүлсэн.

Мөн улсын байцаагчийн акт, дүгнэлтээр 29 сургуулийн барилга, цэцэрлэгийн барилга 51, хоёр эмнэлгийн барилга, орон сууцны 171 барилгыг газар хөдлөлтөнд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзэн  буулгах ёстой барилгуудын тоонд оруулсан.

Найман сургуулийн барилгыг буулгаж дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн. Мөн 14 цэцэрлэг, гурван эмнэлгийн барилгыг буулгасан" гэлээ. Мөн түүнчлэн 

Барилга байгууламжийн гүйцэтгэл дууссаны дараа ерөнхий төлөвлөгөөний газар хүлээж авахаас өмнө, мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагч шалгаж, эрхзүйн акт шийдвэрээ газрын даргын албан бичигтэй хүргүүлчихсэн байхад улсын комисс ажлаад хүлээгээд авсан тохиолдлууд байна. Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчаас өгсөн үүрэг даалгавруудыг улсын комиссын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд мөрдөж ажиллах шаардлагатай. Яагаад гэхээр комиссд хүлээж авсан барилгуудад  зөрчлүүд үүсч байгаа.

Жишээ нь Чингэлтэй дүүргийн IV хороо, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны архивын барилга угсралтын ажлыг “Нийслэл өргөө” ХХК нь дутуу гүйцэтгэсэн байхад 2015 онд улсын комисс ажиллаж ашиглалтанд хүлээж авсан байна

Юун түрүүнд энэ асуудлыг нийтэд мэдээлж байна. Асуудлыг шийдэхийн тулд цагдаа, шүүхийн байгууллагад хандах болно" гэж мэдэгдлээ. 

Зөрчилтэй барилгуудыг танилцуулбал:
  • Хан Уул дүүргийн  нутаг дэвсгэрт баригдсан "Буянт Ухаа-2" хорооллын орон сууцны барилгуудад үйлчилгээний зориулалттай барилга болон үйлчилгээний төвүүд төлөвлөөгүй, "Буянт ухаа-1" хорооллын орон сууцны барилгуудын иргэдээс чанаргүй барилгуудыг шалгуулах талаар өргөдөл гомдол нийт зургаан иргэнээс ирүүлсэн.
  • Баянгол дүүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Алтай” хотхоны орон сууцны 32 дугаар байрны барилга угсралтын ажлын явцад барилгын техникийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч болон "УБЦТС" ТӨХК-иас цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх арга хэмжээ авсан. Мөн л зөрчил арилаагүй байхад 2016 оны гуравдугаар сард улсын комисс ажиллаж хүлээж авсан байгаа юм.
  • Чингэлтэй дүүргийн IV хороо, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны цахим архивын барилга угсралтын ажлыг “Нийслэл өргөө” ХХК нь дутуу гүйцэтгэсэн байхад 2015 онд улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан.
  • 2017 оны дөрвөн сарын 02-ны өдөр “Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүрийн”-ийн бэлэн хувцасны /Терранова/ тасагт дүүжин таазны төмөр рамыг стандартын дагуу угсраагүй, олон тооны гэрэл дүүжилсэн байсны улмаас дүүжин тааз нурж худалдагч болон үйлчлүүлэгч гэмтсэн тохиолдол гарсан. Осолд өртсөн хүмүүс “Гэмтэл согог судлалын үндсэний төв”-д эмчлүүлж байна. Одоогоор уг тасгийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл хугацаагаар хэсэгчлэн зогсоосон.
x