Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны эхний улирлын байдлаар 13 орны 69 иргэнийг Монгол Улсаас албанд гаргажээ.
Дээрх иргэдийг улсаар нь авч үзвэл 37.7 хувийг БНХАУ, 33.3 хувийг БНАСАУ, 10.1 хувийг ОХУ, үлдсэн хувь нь Япон, БНСУ, БНСВУ, АНУ, БНТУ, БНКазУ, БНФилУ, ХБННУ зэрэг улсын иргэд байсан байна.
Эх сурвалж: Гадаадын иргэн харьяатын газар