Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Саруул захад гал гарчээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Худалдаа үйлчилгээний "Саруул" захын хоёрдугаар давхарт өнөөдөр үүрээр гал гарчээ. Хоёрдугаар давхарт гэр ахуйн барааны тасаг байрладаг байжээ.

Галын улмаас 2-3 тасгийн бараа шатсан байна. Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор яг одоо гал унтраах албаныхан ажиллаж байна. Гал гарсан хоёрдугаар давхарт нийтдээ 16 лангуу худалдаа үйлчилгээ явуулж байжээ. Гал унтраах албанаас галын шалтгааныг бүрэн тодруултал тус зах түр хугацаагаар ажиллахгүй юм байна. 

"Саруул" захад өмнө нь 2013 оны тавдугаар сарын 20-ны өдөр гал гарч улмаар таван сарын турш үйл ажиллагаагаа явуулж байгаагүй юм. Тухайн үед галын улмаас гарсан хохиролыг "Саруул" захын толгой компани болох "Монгол Глобал" компаниас нөхөн төлсөн байна. 

"Саруул" захад гарсан галын талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно. 

Зураг
2 | 40 минут