Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг тодруулна

ikon.mn
2024 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын байранд

09:00-12:00 цагт Монгол дахь НҮБ-аас 2023 оны үр дүнгийн тайлангаа танилцуулна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааны танхимд

09:00-13:00 цагт Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Монголын Хуульчдын холбоо хамтран “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа: Төлөвшил, сорилт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

25 дугаар эмийн санд байрлах Ойн газарт

10:00 цагт Ойн газраас жижиг гол, горхины эх татмыг ойжуулах аяныг орон даяар зарлах талаар мэдээлнэ.

Хангарди ордонд

10:00 цагт Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг тодруулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Монголын зээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах холбооноос Бүх төрлийн зээлийн хүүг бууруулах хуулийн төсөлтэй холбоотой мэдээлэл хийнэ.

Батцагаан цогчин дуганы А танхимд

11:00 цагт "Бурхны шашны гадаад харилцаа" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Хуралд МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Номун Хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж, Хамба Номун Хан, Хансүр Д.Чойжамц тэргүүтэй эрдэмт лам нар оролцоно.

Могул Тауэрт

12:00 цагт УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан ШИНЭ намаас гарч, АН-д нэгдэж буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан ШИНЭ намаас мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Бизнес Инновац Хөгжлийн газарт

15:30 цагт Японы Шинагава дүүргийн захирагч Морисава Кёоко нарын албаны хүмүүс Монгол Улсад хэрэгжүүлж буй гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр, бойжиж буй компаниудтай танилцана.