Уншиж байна ...

Нутгийн төв хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно

Б.Манлай
2024 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөөдөр зуны сар эхэлж байна. Цаг уурын байгууллагаас мэдээлснээр нутгийн төв хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүн байх нь.

Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн шөнө 2~3мм бороо оржээ.

Тавдугаар сарын 9-ний 08:00-20:00 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.

Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +9...+14 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР: Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө +15...+17 градус дулаан байна.

БАГАНУУР: Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө +14...+16 градус дулаан.

ТЭРЭЛЖ: Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө +12...+14 градус байна.

Маргааш буюу тавдугаар сарын 10-нд Улаанбаатар хотод бага зэргийн бороо орох төлөв гарчээ.

 

Эх сурвалж: ЦУОШГ