Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Баярын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 91 гомдол иржээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжин ажилласан байна.

Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 8,456 дуудлага, мэдээлэл ирснийг хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэн ажиллажээ.  

Баяр, амралтын өдрүүдэд давхардсан тоогоор 3,324 офицер, 4,394 цагдаа, Хууль сахиулахын их сургуулийн 700 сонсогч, 221 олон нийтийн цагдаагийн ажилтан эргүүлийн 2,802 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн юм.

Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд үйлдэгдсэн дөрвөн гэмт хэргийг таслан зогсоож, 12 гэмт хэргийг илрүүлэн, согтууруулах ундаа хэрэглэсэн 290 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгч ажилласан байна.

Харин замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр давхардсан тоогоор 570 офицер, 615 цагдаа, Хууль сахиулахын их сургуулийн 300 сонсогч ажиллаж, 489 цэгийг хяналтад авч, 1279 тээврийн хэрэгслийг шалгаж, 451 зөрчил илрүүлжээ.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон байж болзошгүй есөн эрэгтэй, таван эмэгтэй нийт 14 хүнийг Түр хамгаалах байранд байрлуулж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн, хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн байна.

Баярын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн талаар дуудлага, мэдээлэл хүлээн авах 107 тусгай дугаарын утсанд  хандсан 91 гомдол, мэдээллийг хүлээн авч, 90 гомдол, мэдээллийг газар дээр нь шуурхай шийдвэрлэжээ.