Уншиж байна ...

"Мазаалай" CRJ-700 агаарын хөлөг өнөөдөр анхны нислэгээ үйлдлээ

ikon.mn
2024 оны 4 сарын 28
IKON.MN
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Мазаалай" CRJ-700 агаарын хөлөг өнөөдөр анхны нислэгээ Ховд чиглэлд үйлдлээ. 

70 хүний суудалтай CRJ-700 агаарын хөлгийг авиа компаниуд бүс нутгийн нислэгт илүү ашигладаг бөгөөд анх удаагаа орон нутгийн нислэгт хамгийн хол нисэхэд тохиромжтой, дэлхийд шалгарсан тохитой, шатахууны зардал багатай онгоцтой боллоо гэдгийг албаныхан онцолж байв. 

Зам, Тээврийн Хөгжлийн Сайд С.Бямбацогт "Монгол Улсын Засгийн Газраас агаарын тээврийн либералчлал бодлогыг амжилттай хэрэгжүүлж байна. 

МИАТ компани 2009 оноос хойш 15 жил орон нутагт нислэг хийдэггүй байсан. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс нислэг үйлдэж эхэлснээр өмнө нь орон нутгийн гурван аймагт онгоц байнга нисдэг байсан бол одоогийн байдлаар найман аймагт нисдэг болоод байна. 

Түүнчлэн тасалбарын үнэ хямдарч Ховд-Улаанбаатар чиглэлд нэг талдаа 900,000₮-р нисдэг байсан бол 450,000₮ болсон.  

50 суудалтай нисдэг байсныг 70 болгож нэмэгдүүллээ. Энэ онгоцоор нисдэг болсноор тасалбарын үнэ баруун таван аймагт мөн хямдарч байгаа. Тухайлбал Завхан аймаг руу 280,000-320,000₮-р нисэх бололцоотой болсон.

Энэ байдлаар орон нутгийн нислэгийг сэргээх бодлого амжилттай хэрэгжиж байна. Өнгөрсөн оны долдугаар сард нойтон түрээсийн буюу нисгэгч, үйлчлэгч, инженертэй нь түрээсэлж байсан. Харин энэ онгоцыг хуурай түрээсээр буюу нисгэгч, үйлчлэгч гээд бүх ажилчид нь монгол ажилчид байна" гэв. 

"2024 онд бид орон нутагт 90,000 зорчигч тээвэрлэнэ"

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир "2009 оноос хойш зогсоод байсан нислэгийг өнгөрсөн онд сэргээж, Өмнөд Африк улсын нойтон түрээсийн онгоцоор үйл ажиллагаагаа явуулж байсан бол одоо өөрийн буюу яг МИАТ компанийн нисгэгч нисэх онгоцыг оруулж ирээд анхны нислэгээ хийх гэж байна. 

2024 онд бид орон нутагт 90,000 зорчигч тээвэрлэнэ. Долоо хоногт тухайн аймгийн онцлогоос шалтгаалаад 2-5 удаагийн нислэгийг хийнэ. Зуны ид ачааллын үед Даланзадгадын чиглэл рүү долоо хоногт таван удаа нисэх жишээтэй. Мөрөн, Өлгий, Ховд зэрэг чиглэлд жуулчдын ид улирлын үед нислэгийнхээ тоог нэмнэ" гэв. 

JU-1700 бүртгэлийн дугаартай "Мазаалай" хэмээх CRJ-700 агаарын хөлгийн үзүүлэлт давуу тал

Үзүүлэлт

CRJ-200

CRJ-700

1

Их биеийн урт (м)

26.77 meter

32.3 

2

Их биеийн өндөр (м)

6.30 meter

 

3

Далавчны урт (м)

23.2

 

4

Хөдөлгүүр

GE CF34-3B1

GE CF34-8C5B1

5

Хөдөлгүүр хүч 

8729lbf

12670LBf

6

Түлшний багтаамж

8583 Liter

10989 liter 

7

Суудал 

50

70

8

Алслалт

1,852

2655 km

9

Карго багтаамж

 

15.5m3

10

Хөөрөлтийн дээд жин

24041 kg 

33000 кг

11

Дээд хурд

860km/h

876 km/h

1.Түлшний зарцуулалт: CRJ-700 агаарын хөлгийн нэг цагт зарцуулах түлшний зарцуулалт нь дунджаар 1500 кг бол CRJ-200 агаарын хөлгийн зарцуулалт нь 1150 кг ба 1 суудалд зарцуулагдах түлшний зарцуулалт нь CRJ-700 агаарын хөлгийн хувьд 21.4кг ба CRJ-200 агаарын хөлөг нь 23кг байна.

Түлшний хэмнэлт нь CRJ-700 агаарын хөлөг нь нэг цаг тутамд 100 кг түлш хэмнэж байна. 

2.Хүрээ: CRJ-700 нь CRJ-200-тай харьцуулахад илүү урт зайтай тул түлш цэнэглэх шаардлагагүй хол зайд нисэж чадна.

3. Бүхээг: CRJ-700 нь CRJ-200-тай харьцуулахад илүү өргөн бүхээгийн зохион байгуулалттай тул зорчигчид хөлийн зай, өргөн суудал, дээд талын хадгалах зайг сайжруулсан. 

4. Гүйцэтгэл: CRJ-700 нь дэвшилтэт аэродинамик шинж чанар, далавчтай тул түлшний зарцуулалтыг бууруулж, хурдыг нэмэгдүүлсэн.
5. Технологи: CRJ-700 нь CRJ-200-тай харьцуулахад илүү дэвшилтэт авионик болон системүүдийг агуулсан. Үүнд бүхээгийн орчин үеийн багаж хэрэгсэл, дижитал нислэгийн удирдлага, сайжруулсан навигацийн чадварууд орно. 

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг