Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Румын иргэн Улаанбаатар дахь АТМ-уудаас онц их хэмжээний луйвар хийсэн нь тогтоогджээ

ikon.mn
2017 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид онц их хэмжээний хохиролтой луйврын гэмт хэргийг илрүүлэн шалгаж эхэлжээ.

Тус хэлтсийн алба хаагчид Румын Улсын иргэн Михайла Флорен /34 настай/ нь Улаанбаатар хотын 22 цэгт байрлах арилжааны банкуудын автомат төлбөрийн машинд 63 удаагийн оролдлогоор луйврын гүйлгээ хийж онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлсэн байна.

Сэжигтэн Михайла Флорен нь интернет вебсайтаас Их Британи, Англи зэрэг улсын банкны харилцагчдын мэдээллийг хууль бусаар олж аван төлбөрийн картын бэлдцэд суулган Улаанбаатар хотод байрлах арилжааны банкуудын автомат төлбөрийн машинд луйврын гүйлгээ хийсэн нь тогтоогджээ.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллага гүйлгээ хийхдээ сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэхийг анхааруулж байна.


Эх сурвалж: ЦЕГ