Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Шинийн нэгэнд гэрийнхээ цонхоор үсрэх гэж байжээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Онцгой байдлын албаны албан хаагчид Цагаан сарын баяр амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан.

Энэ үеэр 2017 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр буюу цагаан сарын шинийн нэгэнд гал түймрийн 7, аврах ажиллгааны 2 дуудлагаар ажиллаж хурдан шуурхай ажиллаж эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Нийслэлийн СХД-ийн 27-р хороо, Орчлон хорооллын дугаар байрнаас хүн унах гэж байна гэсэн дуудлага энэ сарын 27-ны өдрийн 22:23 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр очиход иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цонхоороо ор хөнжлийн даавуугаа холбож унах гэж байсныг аврагчид дээврээс аврах олсоор бууж иргэнийг амийг аварч тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

 

Эх сурвалж: НОБГ