“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн XIX талбайгаас газрын тос тээвэрлэж явсан автомашинд мах, согтууруулах ундаа нууж Бичигт боомтоор нэвтрүүлэхийг завджээ.
Зөрчлийг тус боомтын Экспорт, импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид илрүүлсэн байна.
Тодруулбал, газрын тос тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг компанийн жолооч нар 2017 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр North Benz маркийн цистерн бүхий тээврийн хэрэгслийг нуувч болгон ашиглаж,
Эдгээр үйлдлийг илрүүлэн хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг авч шийдвэрлээд байна.
Иргэд, аж ахуйн нэгжүүд нь мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хууль бусаар экспортлохыг завдах зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж, зөрчлийг давтан гаргахгүй байх талаар зөвлөмж өгч, уг хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар