Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Францчууд бүргэдээр ДРОН агнаж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Франц улс терроризмтай тэмцэхдээ бүргэд ашиглаж эхэлжээ. Дрон буюу удирдлагатай нисдэг төхөөрөмжөөр террорист халдлага үйлдэх боломж нэмэгдсэн тул тэд бүргэдийг багаас нь дрон агнаж сургасан байна.

Одоогоор Францын армийн агаарын хүчинд Артаньян, Атос, Портос, Арамис гэх “Шадар гурван цэрэг” сонгодог зохиолын баатруудаар нэрлэгдсэн дөрвөн бүргэд байгаа гэнэ.

Тэд нисэж яваа дроныг агаарт шүүрч унагах үүрэгтэй ба үүнийхээ төлөө махаар шагнуулдаг гэжээ.

Бүргэдээр дрон авлах энэ арга тун амжилттай байгаа тул Францын засгийн газар бүргэдийн тоог нэмэгдүүлэх төсөв баталж, өргөжүүлэхээр болсон байна.

Мөн бүргэдүүдийн анд нэмэр болох өндөр технологийн зэвсэгт хөрөнгө оруулахаар болсон гэнэ. Энэ нь дроны радио удирдлагыг сарниулах төхөөрөмжүүд байх юм.

Эх сурвалж: The Washinton Post