2018/02/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.35₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-19°
B28
УЛААНБААТАР
-4°
|
-17°
B28
УЛААНБААТАР
-8°
|
-18°
02:00
S44
-24°
03:00
S44
-24°
04:00
S44
-24°
05:00
S44
-24°
06:00
S44
-24°
07:00
S44
-24°
08:00
S44
-23°
09:00
S44
-22°
10:00
S44
-18°
11:00
S44
-14°
12:00
S44
-12°
13:00
S44
-9°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/01/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад эр амьтны хүрээлэнгийн баранд бариулж амиа алджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 30
iKon.MN

Өчигдөр өдөр зүүн Хятадын Ниньбо хотын амьтны хүрээлэнд нэгэн эмгэнэлт хэрэг тохиолджээ.

Амьтны хүрээлэнг үзэж явсан хүмүүсээс 50 настай нэгэн эр тодорхойгүй шалтгаанаар бар амьдардаг хашааг даван орсон байна. Эхнэр, хүүхэдтэйгээ явсан гэх тэр хүнийг хүрээлэнгийн гурван бар барьж, хүнд шархдуулжээ.

Амьтны хүрээлэнгийн ажилчид барын савраас салгахын тулд усан буугаар буудсан ч үр дүнд хүрээгүй тул нэг барыг нь буудаж устгасан байна.

Өдрийн 14:30 цагийн үед гарсан энэ хэргийн дараа 15:00 цагт амьтны хүрээлэнг хаажээ. Хохирогчийг эмнэлэгт аваачсан ч нас барсан гэнэ.

Гэрчүүдийн ярьж байгаагаар барууд хохирогчийн толгой, хүзүүг хазаж шархдуулан, чирж байсан гэнэ.

Одоогоор хохирогч яагаад хашааг давж орсон нь тодорхойгүй байгаа ажээ.

Эх сурвалж: The Mirror

x