Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Чинбат: Олон сайхан уран бүтээл туурвиж Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаарай

Б.Ану
2016 оны 12 сарын 14
iKon.MN
 

"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ тус шоуны шагнал болох 100 сая төгрөгийг "Гацуурт" ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбат албан ёсоор гардуулан өглөө. Энэ үеэр "Үзүүлсэн амжилтаа бататган олон сайхан уран бүтээл туурвиж Монголчууд биднийхээ сонорыг он удаан жил мялааж яваарай. Даруу тайван зангаа үл гээн олон түмнийхээ хайр хүндэтгэлийг даадаг нэрт урлагийн зүтгэлтэн болохыг хүсэн ерөөе" гэв.

Мөн тус шоуны хоёрдугаар байрт шалгарсан Б.Шижирбатыг АНУ руу аялж, дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагнажээ.

Б.Шижирбатыг АНУ-руу аялж дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагналаа

 

Энэ тухай “Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.ЧинбатАвьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбатынхаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэж авьяас билгээ улам хөгжүүлэхэд нь бага ч атугай нэмэр болох болов уу гээд АНУ-руу аялж дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагнаж урамшууллаа.

Уран чамин үзүүлбэрээрээ биднийг баясган догдлуулсан чамд баярлалаа. Олон сайхан уран бүтээл туурвиж Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаарай миний дүү!” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.

О.Энх-Эрдэнийн үзүүлбэрүүд: 

Б.Шижирбатын үзүүлбэрүүд: