Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Технологийн “мангасууд” цэвэр эрчим хүчний инновацид зориулж $1 тэрбумын сан байгууллаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Майкрософт корпорацийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс

Дэлхийн технологийн салбарын тэрбумтнууд нийлж байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчний технологийг хөгжүүлэх зорилготой $1 тэрбумын сан байгуулж байгаагаа Ням гарагт зарлалаа.

Breakthrough Energy Ventures (BEV) нэртэй уг сангийн талаар анхны мэдээллийг Билл Гэйтс өөрийн твиттер хуудсанд мэдээлжээ. BEV сангийн удирдах зөвлөлд Билл Гэйтсээс гадна Алибабагийн Жэк Ма, Амазоны Жэф Безос, Софтбанкын Масаёши Сон, Виржин группын Ричард Брэнсон, Линкединий Рэйд Хофман нар багтаж байгаа гэнэ.

Эдгээр эрхмүүдийн хөрөнгийн хэмжээ нийлээд $170 тэрбум хүрч байгаа ба үүнийхээ өчүүхэн хэсгийг цэвэр эрчим хүчний инновацид зориулж байгаа ажээ.

Дэлхийн цаг уурын дулааралд итгэдэггүй Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон нь энэхүү сангийнханд эхний том сорилт болж байна. Билл Гэйтс “эрчим хүчний чиглэлийн судалгааг хэрхэн харж байгааг мэдэх нь шинэ засаг захиргаатай хийх уулзалтын чухал хэсэг” гэж хэлжээ. Ойрын үед технологийн салбарын зарим тэргүүлэгчидтэй Трамп уулзалт хийхээр төлөвлөөд байгаа юм.

 

Эх сурвалж: Mashable