Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амармандах: Ах дүүгийн найрамдалт харилцаа эвдэгдэх ёсгүй

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ОХУ-ын Элчин сайдын Яамны дипломат ажилтан өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-ны шөнө "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандахыг зодсон хэрэг гарсан билээ. Дуучин С.Амармандах хэвлэлийнхэнд болсон хэрэг явдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр одоо эмнэлэгт байгаа бөгөөд саяхан ухаан орж, олон нийтэд мэдээлэл өгөх боломжтой болжээ. Бид түүний ярианаас ОНЦЛОХ ЭШЛЭЛийг хүргэж байна. 

Эмч нарынхаа ач буянаар өдий зэрэгтэй босож, та бүхэнтэй уулзаж байна.
Хэвлэл мэдээлэл, фэйсбүүкээр миний болон миний гэр бүлийн нэр төрд халдсан гүтгэлэг гарч байгаад харамсаж байна.
“Аз жаргалтай Улаанбаатар” арга хэмжээний үеэр хоёр хүний хооронд болсон явдалд Нийслэлийн засаг дарга С.Батболд, ИТХ-ын дарга Ц.Сандуй нарыг буруутгахаа болихыг уриалж байна.
Би өөрөө 23 дугаар дунд сургуулийг төгсөж, Орос хүмүүжлээр хүмүүжсэн.
Намайг их муухай гүтгэсэн байсан. Би баяр ёслол дээр “Хай Гитлер” гэж хэлээгүй. Миний сэтгэл зүрхэнд тийм юм байхгүй.
Манай хас хээ 5,000 жилийн түүхтэй, Монголын их хаадууд бүгдээрээ хас тэмдгийг шүтэж ирсэн.
УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн суудал дээр хас хээ байдаг. Мөн есөн хөлт цагаан туган дээр хас хээ байдаг. Би өөрийгөө тэнгэрийн тамга шүтэж явдаг гэж боддог.
Намайг цохисон гээд байгаа хүний талаар би мэдэхгүй, танихгүй. Би тэр хүнтэй ерөөсөө муудаагүй. Тайзнаас буугаад гарч явах үед энэ гэнэтийн дайралт болсонд би харамсаж байгаа.
Намайг харанхуй өрөө рүү чирч оруулсан гэдэг мэдээлэл худал. Тийм зүйл огт байхгүй шүү.
Эхний таван хоног би ухаангүй байсан. Арав гаруй хоног ухаан маань орон гаран байлаа.
Ах дүүгийн найрамдалт харилцаа эвдэгдэх ёсгүй. Нэг хүнээс болж аугаа Орос гүрний хүмүүс муу хэлэгдэх ёсгүй.
Монгол Улсын хөгжилд Оросын ард түмэн асар их гүйцэтгэсэн гэж би боддог.
Эмнэлгээс гарах арай болоогүй. Хэзээ гарахыг нь би өөрөө хэлж мэдэхгүй байна. Эмч нар мэднэ.
Хүнд хэцүү үед миний зовлонгоор зарим хүн шоу хийж, нэр төрд халдаж байгаад маш их харамсаж байна. Ухаангүй байгаа хүн хэнээсээ мөнгө нэхэх вэ. 300 сая төгрөг нэхсэн гэдэг бол худлаа гүтгэлэг, доромжлол. 

Бичлэгийг бүтнээр нь үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Эх сурвалж: TV5 телевизийн фэйсбүүк хуудас