Өчигдөр Оскарын шагналын баримтат киноны төрөлд нийт 145 бүтээлээс 15-ыг шигшиж эхний шалгаруулалтад оруулахаар болсон байна.
Эдгээр 15 бүтээлийн дотор Отто Бэллийн найруулсан “Бүргэдийн анчин охин” баримтат кино багтсан байна. Уг бүтээлд Монголын Алтайн уулсад амьдардаг казах охин хэрхэн бүргэдээр ан хийх эрдэмд суралцаж байгаа тухай өгүүлдэг юм. Одоо Академийн баримтат киноны шүүгчид таван нэр дэвшигчийг энэ жагсаалтаас дахин шалгаруулж ирэх оны нэгдүгээр сарын 24-нд зарлана.
Харин 2016 оны кино урлагийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулах ёслол 2017 оны хоёрдугаар сарын 26-нд болох юм.
Шалгарсан 15 бүтээлийг жагсаавал:
Эх сурвалж: Yahoo News