Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өөрийгөө интернэтээс арилгах арга

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Интернэт бол нэг талаар гайхалтай сайхан зүйл боловч нөгөө талаар аймшигтай муухай зүйл.

Зарим тохиолдолд хүмүүс интернэтээс бүрмөсөн хагацахыг хүсдэг. Тэгвэл Шведийн инженерүүд болох Вилле Далбо, Линус Уннебак нар Deseat.me хэмээх онлайн багажийг зохион бүтээжээ.

Үүнийг ашиглан хүн өөрийгөө интернэт ертөнцөөс арилгаж чадна.

Уг сайт руу өөрийн Google аккаунтаар нэвтрэхэд тухайн хүний үүсгэсэн, бүртгүүлсэн бүх үйлчилгээний жагсаалтыг гаргаж ирэх ба ард нь “устгах” товч гарч ирнэ.

Устгах товчийг дармагц тухайн үйлчилгээнээс бүртгэлийг нь хасаж (unsubscribe) өгөх юм.  Хэрвээ интернэт таныг бухимдуулж, стресст оруулаад байгаа бол энэ хамгийн сайн арга болох гэнэ.

 

Эх сурвалж: TheNextWeb