Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын анхны агаарын төмөр зам нээгдлээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Олон сар туршсаны эцэст Чэнду хотод Хятадын анхны “тэнгэрийн галт тэрэг” ажиллаж эхэлсэн байна.

60 км/цаг хурдалдаг энэ унаа нь нэг удаадаа 120 зорчигч тээвэрлэх багтаамжтай. Өнгөрсөн Даваа гарагт албаныхан болон хэвлэл мэдээллийн ажилтнууд “тэнгэрийн галт тэрэгний” эхний зорчигчид болжээ.

 
 
 

Ийм төрлийн технологийг Герман, Япон улсууд эзэмшсэн байдаг ба Хятад улс ийнхүү гурав дахь орон болж байна. Онцлог нь Хятадууд өөрийн хувилбарыг зориуд панда баавгайтай адилхан бүтээж, цаашдаа ч панда гэж нэрлэхээр болж байгаа гэнэ.

Мөн lithium баттерейгаар ажилладаг нь түүнийг дэлхийд анхдагч болгож байгаа ажээ.

Чэнду хотын захиргаа тэнгэрийн галт тэрэгний хоёр чиглэл байгуулахаар төлөвлөсөн байна. Ийм төрлийн тээврийн систем байгуулахад хямд өртөгтэй, байгаль орчинд ээлтэй, метротой харьцуулахад богино хугацаанд байгуулах боломжтой хэмээн зохион бүтээгчид нь онцолж байгаа юм.

 

Эх сурвалж: ChinaNews