Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Наранхүү: Үр хүүхэд нь хоолгүй хонох гэж байгаа төрийн албан хаагчтай авлига ярих уу

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталсан билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн хэлсэн үгийг онцолж байна. 

Тэрбээр "Төрийн албан хаагчдын цалин, хангамжийг нэмэгдүүлэхгүйгээр авлигатай тэмцэнэ гэж ярих нь өрөөсгөл хэрэг болно.

Төр засаг авлигатай тэмцэхийнхээ хажуугаар төрд зүтгэж байгаа хүмүүсийн цалин, хангамжийг нэмэх бодлого гаргаач ээ. Үр хүүхэд нь хоолгүй хонох гэж байгаа төрийн албан хаагчтай авлига ярих уу. Энэ талаар анхаарах ёстой" гэсэн юм.   

ВИДЕО: