Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг Galaxy Note 7-г дэлбэрэхээс хамгаалах програмийн шинэ хувилбар гаргахаа зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс корпораци зах зээлд зарагдсан байгаа бүх Galaxy Note 7 утаснууд руугаа програмын шинэ хувилбар тараах болсноо зарлалаа.

Энэ шинэчлэлтийг суулгаснаар Galaxy Note 7 утас нь баттерейны 60 хувиас дээш цэнэглэгдэхээ болих ба ингэж хэт халалт, цаашлаад шатах, дэлбэрэх аюулаас түрдээ холдуулах юм байна.

Уг програмын шинэ хувилбарыг есдүгээр сарын 20-ноос эхлэн Galaxy Note 7 гар утаснуудад автоматаар тарааж эхэлнэ.

Гэхдээ энэ нь солигдоогүй байгаа, шатах, дэлбэрэх аюултай утаснуудад зөвхөн суух гэнэ. Буцаан татах Galaxy Note 7 утаснуудын оронд өгөх шинэ утас энэ сарын 19-нөөс салбаруудаар нь тараагдаж эхлэхээр болжээ.

 

Эх сурвалж: Bloomberg