Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

MIT-ийн судлаачид номыг хавтасны цаанаас хувилах технологи боловсруулжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Номыг хувилах нь CD хувилахтай адил амархан болох цаг ирж байна. Номоо хуудас хуудсаар дэлгэх хэрэггүй, зүгээр л хувилагч машинд хийгээд болно.

MIT (Массачуссетсийн Технологийн Их сургууль)-ийн судлаачид ном архивлах салбарт хувьсгал хийх технологи боловсруулж байгаагаа Nature Communications сэтгүүлд мэдээлжээ.

Тетра герц туяаг ашиглан ном руу хавтасны цаанаас нь нэвтрэх ба энэ туяа нь хуудас болон түүн дээр хэвлэгдсэн тэмдэгтэд ялгаатай шингэх юм.

Энэхүү ялгааг мэдрэх камер ажиллаж хуудас бүр дээрх текстийг унших юм байна. Хуудас бүрийн хоорондын 20 микрометр хэмжээтэй агаарын зурвасыг энэ камер нь мөн мэдэрдэг тул хуудас хоорондын заагийг ялгаж чаддаг ажээ.

Одоогоор энэ технологи хаалттай номны эхний есөн хуудсыг унших хэмжээнд байгаа ба удахгүй цааш өргөжих юм байна.

Технологийг танилцуулсан видео дүрс:

Эх сурвалж: TheNextWeb