Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Galaxy Note 7-той зорчигчдыг онгоцонд утсаа асаахгүй, цэнэглэхгүй байхыг шаардаж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Galaxy Note 7 гар утас баттерейн доголдлоос болоод тэсэрдэг гэсэн асуудал дэгдэж Самсунг компани эргүүлэн татаж эхэлсэн билээ.

Тэгвэл саяхан Австралийн Qantas, Jetstar, Virgin Australia зэрэг агаарын тээврийн компаниуд онгоцондоо зорчигчдыг Galaxy Note 7 утсаа асаалттай байлгах, цэнэглэхийг хориглож эхэлсэн байна.

Зөвхөн Австраличууд ч үүнд санаа зовоогүй аж. АНУ-ын Холбооны Нислэгийн Захиргаа (FAA) үүнээс ч хатуу арга хэмжээ авч Galaxy Note 7 утсыг онгоцонд нэвтрүүлэхгүй байх журам гаргахаар бэлдэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Тэд одоо АНУ-ын Хэрэглэгчийн Аюулгүй Байдлын Зөвлөлөөс үнэхээр Самсунг албан ёсоор алдаатай утсаа татаж эхэлснийг батлах мэдээлэл хүлээж байгаа гэжээ. Хэрвээ албан ёсны мэдээлэл батлагдвал журмаа хэрэгжүүлэх юм байна.

Одоогийн байдлаар тэсрэх магадлалтай 2.5 сая гар утас зах зээлд байгаа гэнэ.

 

Эх сурвалж: TheNextWeb