Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг компани зарагдсан Galaxy Note 7 гар утсаа эргүүлэн татаж магадгүй

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Ойрын өдрүүдэд Өмнөд Солонгосын Самсунг компани шинэхэн худалдаанд гараад байгаа Galaxy Note 7 гар утсаа хэрэглэгчдийн гар дээрээс эргүүлэн татаж магадгүй байгаа тухай тус улсын Ёнхап агентлаг мэдээлжээ.

Үүний шалтгааныг зарим нэг ийм утасны баттерей дэлбэрсэн хэрэг гарсантай холбоотой гэнэ.

Өмнө нь ингэж эргүүлэн татаж байсан тохиолдол байхгүй юм. Дээрх мэдээллийг гарахаас нэг өдрийн өмнө Ройтерс агентлаг Galaxy Note 7 утасны үйлдвэрлэх явцад чанарын шалгалт нэмж хийх хэрэгтэй болсноос захиалга нь хүлээгдэж эхэлсэн тухай мэдээлж байв.

Өмнөд Солонгосын сошиал сүлжээгээр дэлбэрсэн Galaxy Note 7 утасны зурагнуудыг хэрэглэгчид нь хуваалцах болсон гэнэ.

Одоогоор баттерейтэй холбоотой асуудлаар Самсунг компани ямар нэг албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Хоёр долоо хоног орчмын өмнө худалдаанд гарсан Galaxy Note 7 гар утас нь зай тэжээлээ удаан хадгалдгаараа хэрэглэгчдийн анхаарлыг татаж байсан юм.

 

Эх сурвалж: CNET