Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Аюултай вирусны эсрэг Apple iOS-ийн шинэ хувилбар яаралтай гаргалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Apple компанийн iOS 9.3.4 болон түүнээс өмнөх бүх системтэй төхөөрөмжүүдэд нэвтрэн дуу хоолой бичих, нууц үгсийг цуглуулах, мессэж унших зэрэг олон талт үйлдэл нууцаар хийдэг тагнуулын програм илэрсэн байна.

“Pegasus” нэртэй энэ бүтээгдэхүүн Израйлийн NSO группын бүтээл бөгөөд чухал хүмүүсийг тагнахад зориулан бүтээгджээ. Сар гаруй хугацааны өмнөөс тархаж эхэлснийг нь мэдсэн Apple компани Citizen Lab, Lookout компаниудын аюулгүй байдлын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж дээрх вирусыг нэвтрэх цоорхойг засаж байгаа юм байна.

Үүний үр дүнд Apple өнөөдөр iOS-ийн нөхөөс хувилбар болох iOS 9.3.5-ийг гаргажээ.

Уг нь Apple гурван долоо хоногийн өмнө iOS 9.3.4 хувилбараа гаргаж үүнийгээ iOS 10 хувилбарын өмнөх сүүлийн шинэчлэл гэж үзэж байсан юм.

Та өөрийн iPhone, iPad төхөөрөмжийн Settings->General->Software Update хэсэгт нэвтрээд хэрвээ 9.3.4 хувилбартай байвал 9.3.5 болгон шинэчлээрэй.

 

Эх сурвалж: TheNextWeb