Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земантай уулзав

President.mn
2016 оны 7 сарын 15
President.mn
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земантай уулзав.

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан саяхан парламентын ээлжит сонгуулиа амжилттай явуулсан монголчуудад талархал илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчууд 1990 онд ардчиллыг эхлүүлж 1992 онд УИХ-ын анхны сонгуулиа хийсэн. Сая УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийг мажоритар системээр, цахим төхөөрөмжөөр амжилттай явуулж, сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалт дууссанаас 20-30 минутын дараагаас эхлэн зарласан” гэлээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земантай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.  Чех, Монгол хоёр орон он удаан жилийн сайн харилцаатай явж ирснийг талууд дурдаад, техник технологи, оюутан сургах зэрэг талаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар ярилцлаа.

Мөн Европ, Азийн бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар санал солилцлоо.