Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

13 эмэгтэй гишүүнтэй УИХ болох нь

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 6 сарын 30
www.ikon.mn
Зураг зураг
АН-аас ялсан нэр дэвшигч З.Нарантуяа

2016 оны УИХ-ын сонгуулийн дүн өчигдөр шөнө гарсан билээ. Тэгвэл уг сонгуулийн урьдчилсан дүнгээр 13 эмэгтэй нэр дэвшигч ялалт байгуулжээ. Ялалт байгуулсан гишүүнийн 12 нь МАН-аас байгаа бол нэг нь АН-аас байгаа юм.

МАН-аас ялалт байгуулсан эмэгтэй нэр дэвшигчид:

  1. Баянхонгор аймгийн 8 дугаар тойрог М.Билэгт,
  2. Дорноговь, Говьсүмбэр аймгийн 12 дугаар тойрог Г.Мөнхцэцэг,
  3. Өмнөговь аймаг 22 дугаар тойрог Н.Амарзаяа,
  4. Сэлэнгэ аймаг 25 дугаар тойрог Н.Оюундарь,
  5. Баянзүрх дүүрэг 49 дүгээр тойрог Д.Оюунхорол,
  6. Баянзүрх дүүрэг 51 дүгээр тойрог Б.Саранчимэг,
  7. Хан-Уул дүүрэг 55 дугаар тойрог Д.Сарангэрэл,
  8. Сүхбаатар дүүрэг 62 дугаар тойрог Ц.Цогзолмаа,
  9. Чингэлтэй дүүрэг 64 дүгээр тойрог М.Оюунчимэг,
  10. Баянгол дүүрэг 67 дугаар тойрог А.Ундраа,
  11. Сонгинохайрхан дүүрэг 71 дүгээр тойрог Ц.Гарамжав,
  12. Сонгинохайрхан дүүрэг 75 дугаар тойрог Б.Ундармаа

АН-аас ялалт байгуулсан эмэгтэй нэр дэвшигч:

  1. Завхан аймаг 18 дугаар тойрог З.Нарантуяа