Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Маргаашаас эхлэн СЭРҮҮСНЭ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ долоо хоногт цаг агаарын байдал ямар байх талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвөөс тодрууллаа.

Тус төвийн дарга Л.Оюунжаргал хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Увс аймагт нэмэх нэг градусын хэмтэй байна. Маргаашаас эхлэн бүх нутгаар сэрүүсч эхлэх болно.

Зүүн аймгуудаар хүчтэй халуун, хуурай салхи шуургатай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаашид бүх нутгаар өдөрт дунджаар 10-15 градусын дулаантай байна

Гэхдээ иргэддээ хэлэхэд, тогтмол цаг агаарын мэдээгээ харж байхыг зөвлөж байна" гэв.

                       18-ны 21:00 цагаас тавдугаар сарын 19-ний 21:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна. 
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө Хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 7-9 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
20-ноос тавдугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  
20-нутгийн өмнөд хэсгээр, 21-22-нд баруун болон говийн нутгаар, 23-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 20-нд говь талын нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.