Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Зика вирусны халдварын анхны тохиолдол Бээжинд илэрчээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Бээжин хотод гаднаас зика вирусны халдвар тээж ирсэн анхны тохиолдол илэрсэн талаар өчигдөр буюу Ням гарагт тус хотын эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн зөвлөл мэдээлжээ.

Шандун мужийн уугуул, 29 настай эмэгтэйг Венесуэльд аялж явахад нь тавдугаар сарын 11-нд халуурч, арьсан дээр нь тууралт гарч эхэлжээ. Ингээд 13-ны өдөр Бээжинд эргэж ирсэн байна. Ирмэгц нь шинжилгээ хийхэд зика вирусны халдвартай нь батлагдаж эмнэлэгт хэвтүүлжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг вирус Бээжинд тархах боломж харьцангуй бага гэнэ.

 

Эх сурвалж: Xinhuanet