Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Евровижн наадамд Украин дуучин Оросын эсрэг агуулгатай дуугаар тэргүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө болж өндөрлөсөн Европын хөгжмийн наадам EuroVision 2016-д Украины дуучин түрүүллээ.

Шүүгч нар Австралийн дуучинд хамгийн их санал өгөх хандлагатай байсан ч тус улсыг Европ тивийнх бус гэсэн шалтгаанаар тэргүүн байрыг Украинд өгсөн байна.

Украин дуучин Жамала “1944 он” гэдэг дуу дуулсан нь Крымийн хойгийг Орос улс өөртөө нэгтгэснийг эсэргүүцсэн утгатай юм. Жамала буюу бүтэн нэр нь Сюзана Жамалдинова нь Крымийн татар үндэстэн бөгөөд 1944 онд Иосиф Сталины тушаалаар Крымийн татаруудыг эх нутгаас нь нүүлгэн шилжүүлсэн эмгэнэлт түүхийг дуундаа өгүүлжээ. Дуундаа бас энх тайван, амар амгалан амьдралыг уриалсан утга гаргасан гэнэ.

Украины дуучин 534 оноогоор түрүүлсэн бол Австралийн дуучин 511 оноо, Оросын дуучин 491 оноо тус тус авч удаах байруудыг эзэлсэн байна.

Цомыг хүлээж авсныхаа дараа Жамала “Би бүх хүнд хайр, амар амгаланг хүсч байна” гэж хэлжээ.

Евровижн наадам энэ удаа нэлээд улс төрийн агуулгатай болж үүнээс үүдэлтэй Орос, Украины сөргөлдөөн нэмэгдэнэ гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: Mashable