Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Залгидаг роботоор мэсгүй эмчилнэ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Мэс засал хийх нь өвчтөнд эрсдэлтэй ажиллагаанд тооцогддог. Тэгвэл энэ долоо хоногийн эхээр Массачусетсийн Технологийн Их сургууль, Шеффильдийн Их сургууль, Токиогийн Технологийн Их сургуулийн судлаачид залгидаг робот бүтээснээ танилцуулжээ. Өвчтөн уг роботыг залгихад гэдсэн дотрох жижиг эмчилгээнүүдийг мэс хэрэглэхгүйгээр хийх гэнэ.

Зайдасны хальс хийдэг материалаар эх бие нь хийгдсэн робот мөсөн капсул хэлбэртэй эвхмэл байх бөгөөд залгисны дараа хайлж өөрөө өөрийгөө дэлгээд ажиллаж эхэлдэг.  Эхний ээлжинд бяцхан робот нь хүний залгисан элдэв зүйлс, тухайлбал хавтгай баттерейг биедээ наан тээвэрлэж гаргана. АНУ-д жил бүр 3,500 удаагийн баттерей залгисан тохиолдол гардаг гэнэ. Химийн хортой бодис агуулдаг тул үүнийг мэс заслын аргаар гаргах хэрэгтэй болдог аж.

Одоогоор хүн дээр турших болоогүй байгаа ба гэдэс, ходоодны загвар ашиглан ажиллагааг нь туршиж байна. Мөн төрөл бүрийн мэдрэгч нэмж өгснөөр хүний гэдэс дотрын тухай мэдээллийг цуглуулж гарч ирдэг болох гэнэ.

Эх сурвалж: Quartz