Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хөөмийн аялан тоглолт Франц, Швейцарь, Мороккод болж байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Монголын уламжлалт хөгжим, соёлыг Барууны ертөнцөд таниулан сурталчлагч Нүүдэлчин Зам холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд "Монгол Хөөмийн Сонгомол" цомгийг бүтээж, түүний олон улсын аялан тоглолтыг 2016 оны 3-5 сард Франц, Швейцарь, Морокко улсад зохион байгуулж байна.  

Хоёр сарын турш үргэлжилж буй энэ аялан тоглолтод хөөмийн голлох өвлүүлэгчид, мэргэжлийн хөөмийчид, ахмад, дунд, залуу үеийг хамарсан 12 Монгол уран бүтээлчдийг урин оролцуулж байгаа ажээ. 

Монгол хөөмийн түүхэнд ул мөрөө үлдээж, хөгжилд нь хувь нэмрээ оруулсан ахмад хөөмийчдийн сацуу авъяаслаг залуу мэргэжлийн хөөмийчид, эмэгтэй хөөмийчид, түүнчлэн уртын дуу, морин хуурч гарамгай уран бүтээлчдийг оролцуулж байгааг зохион байгуулагчид онцоллоо. 

Тус аялан тоглолтын видео зарыг дараах холбоосоор орж үзнэ үү: 
https://www.youtube.com/watch?v=F3cqw2tp2xY

Аялан тоглолтын хуваарийг дараах холбоосоор орж харж болно: 
http://www.routesnomades.fr/mn/calendar-mn