Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хурим хийхээс өмнө хамтдаа хийж амжуулах ДОЛООН ЗҮЙЛ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Удахгүй хуримаа хийх гэж байгаа нийт хосууддаа зориулан "Your Tango"-д нийтлэгдсэн "Хурим хийхээс өмнө хамтдаа хийж амжуулах ДОЛООН зүйл"-ийг танилцуулъя.

ЖИЧ: Доорх долоон зүйлийн талаар ХАМТДАА ярилцаж, бодоорой.

1. Хамгийн "НАНДИН" гэсэн зүйлээ ол

 
Хайр дурлалтай учрах нь амархан ч чиний мөрөөдөл, зорилгыг чинь үргэлж дэмжиж, зөвлөж байх хэн нэгнийг ОЛОХ хэцүү.

Хэрвээ чи амьдралдаа хамгийн "НАНДИН" гэж үзэх зүйлээ олоогүй бол "ЗӨВ ХҮНЭЭ" олж чадахгүй.

Тиймээс та хоёр өөрсдийнхөө хувьд хамгийн "НАНДИН" гэсэн зүйлээ ОЛООД, хоорондоо ярилцаарай.
 

2. ХАМТДАА САЙН ЯРИЛЦ

 
Та хоёр адилхан зорилготой, хүсэлтэй байвал "аз жаргалтай амьдрал"-ыг цогцлоож чадна.

Тиймээс хурим хийхээс өмнө ХАМТДАА САЙН ЯРИЛЦААРАЙ. Тухайлбал, хурим хийхээс өмнө юу хийх, хуримаа хийгээд хаана амьдрах, хэдэн хүүхэдтэй болох гэх мэт олон зүйлсийн талаар ярьж болно шүү дээ.
 

3. "НАЙЗТАЙ" бол

 

Гэрлэсний дараа хайрттайгаа үл ойлголцох, маргалдах үе цөөнгүй гарна.

Тиймээс ийм л үед та хоёрыг сайн ойлгож, зөвлөгөө өгөх "НАЙЗТАЙ" болоорой.
 

4. Ганцаараа АЯЛАЛ хий

 

Ганцаараа аялал хийдэг хүн үргэлж ямар нэгэн байдлаар ӨСӨН ДЭВЖДЭГ.

Та ганцаараа аялалд гарснаар ганцаардах мэдрэмжийг мэдэрч, олон шинэ зүйлсийг мэдэж авах, танаас өөр үзэл бодолтой, өвөрмөц туршлагатай хүмүүстэй уулзах боломжтой.

Тиймээс та хоёр хамтдаа биш ганц ганцаараа АЯЛАЛД ГАРААРАЙ.


5. "Хурим хийвэл ... болно" гэсэн БОДЛОО ХАЯ

 

Хэн ч гэсэн мөрөөдлийн хурим, хайрын тухай бодож, хүсдэг.

Гэхдээ яг одоо энэ бодлоо хая. Яагаад гэвэл та хоёрын хэн нэгэн нь маргалдсан үедээ "Тэр миний мөрөөдлийн хайр минь биш байж ..." гэж бодох аюултай учраас тэр.


6. "Яагаад хурим хийх билээ" гэж АСУУ

 

Хосуудын хувьд хурим хийснээр нийгэмд хүлээх хариуцлага эрс нэмэгддэг.

Хэрвээ та хуримыг эцсийн зогсоол гэж үздэг. Эсвэл ганцаараа бүх амьдралаа туулна гэж боддог бол хэзээ ч та ХҮССЭНЭЭРЭЭ АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ.

Тиймээс яг одоо өөрсдөөсөө "Яагаад хурим хийх билээ" гэсэн асуултыг АСУУ.


7. Мөнгө сайн цуглуул

 

Хуримаа хийхээсээ өмнө та хоёр боломжоороо МӨНГӨ сайн цуглуулаарай. Тэгж байж хүссэн хуримаа хийж чадна шүү дээ.

Эх сурвалж: yourtango.com