Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, АНУ-ын Глэйшэр /Glasier/ - ийн үндэсний парктай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээ нь АНУ-ын тусгай хамгаалалттай газруудтай байгуулж байгаа хоёр дахь гэрээ юм. Цаашид бүх тусгай хамгаалалттай газруудыг олон улсын томоохон тусгай хамгаалалттай газруудтай эгч дүү парк болгох зорилт тавин ажиллаж байна.
Глэйшэрт 130 гаруй том жижиг нууртай, 2 томоохон нуруудаас тогтох 1,000 гаруй ургамлын зүйл, 100 гаруй амьтан бүртгэгдээд байгаас хүрэн баавгай, Канад шилүүс, Янгир, Хандгай, нохой зээх зэрэг ховор амьтадтай аж.