Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Токио хотын амьтны хүрээлэнд Монгол тахь унагалжээ

ГХЯ
2015 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Токио хотын Тама амьтны хүрээлэнд энэ оны зургаадугаар сарын 19-ний өдөр монгол тахь унагалсан байна. 

Монгол тахь Японд ирсэн түүхийг үзвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Япон улсад айлчлах үеэрээ Токио хотын Тама амьтны хүрээлэнд зочилж, тус хүрээлэн дэх тахийн тоо толгойг өсгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Энэ ажлын хүрээнд 2012 онд манай ЕТГ, Япон улсын Токио хотын захиргаатай санамж бичиг байгуулж, 2013 онд Швейцарийн Цюрих хотын амьтны хүрээлэнгээс гурван монгол тахийг Токио хотын Тама амьтны хүрээлэнд нутагшуулсан байна. Үүнээс хойш хоёр жилийн дараа анхны унага төржээ. Токио хотын захиргаа, амьтны хүрээлэн унаганд “Ирмүүн” гэдэг нэр өгчээ. 

Тама амьтны хүрээлэнгээс тус үйл явдлыг тэмдэглэх ёслолын арга хэмжээг ирэх сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.