Өнөөдөр Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын 5 дугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Комиссын монголын хэсгийг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, унгарын хэсгийг Гадаад хэрэг, худалдааны яамны Аюулгүй байдлын бодлого, олон улсын хамтын ажиллагааны Төрийн нарийн бичгийн дарга Иштван Микола нар тус тус тэргүүлэв.
Мөн Унгар Улсын Засгийн газраас олгох 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Сонгино дахь Биокомбинат Төрийн өмчит үйлдвэрийн газрыг иж бүрэн технологийн шинэчлэл хийх яриа, хэлэлцээг эрчимжүүлэхээр талууд тохиролцов.
Эх сурвалж: БОНХАЖЯ