Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

ГХЯ "Мэдээллийн цаг"-тай боллоо

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

ГХЯ-наас өнөөдөр мэдээлэл хийж, "Мэдээллийн цаг"-тай болж байгаагаа дуулгалаа.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэхдээ “Бид тогтмол "Мэдээллийн цаг"-тай болъё гэж шийдлээ. Улаанбаатар хот дахь дотоодын болоод гадаадын сэтгүүлчид бидэнд байнга ханддаг. Тухайн цаг үеийн мэдээллийг авахаар. Иймээс тогтмол "Мэдээллийн цаг"-тай болж байна. Энэ нь сар бүрийн гурав дахь долоо хоногийн Мягмар гарагийн 14.00 цаг.

ГХЯ сарын бүрийн гурав дахь долоо хоногийн Мягмар гарагт олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгнө.

Энэ цагт Гадаад хэргийн яамны сайд, хэвлэлийн төлөөлөгч, холбогдох мэргэжилтнүүд нь цаг үеийн асуудлын мэдээллийг өгч байх юм. Ингэхгүй бол ямарваа нэгэн айлчлал, цаг үеийн асуудлаар сэтгүүлчид дутуу дулимаг мэдээлэлтэй байгаад байна.

Түүнчлэн гадаад бодлого, гадаад ертөнцийн тухай, олон улсын асуудлаар Монгол Улсын байр суурийн тухай зэрэг асуудал дээр тодорхой биш байдаг учраас "Мэдээллийн цаг"-ийг бий болгож байна” гэсэн .

Өөрөөр хэлбэл, ГХЯ сарын бүрийн гурав дахь долоо хоногийн Мягмар гарагт олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй мэдээлэл өгдөг болж байна.