Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Европын Парламентад айлчлал хийхээр мордлоо

President.mn
2015 оны 6 сарын 8
President.mn
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульцийн урилгаар 2015 оны 6 дугаар сарын 8-10-нд Европын Парламентад албан ёсны айлчлал хийхээр Франц улсыг зорилоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентын Ерөнхийлөгч М.Щульц, Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкер нартай тус тус уулзаж, Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцан санал солилцох юм.

 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Төрийн тэргүүний хувиар Европын Парламентын хүндэтгэлийн нэгдсэн хуралдаанд анх удаа үг хэлнэ.

Европын Парламент нь Францын Страсбург хотноо байрладаг бөгөөд Европын Холбооны гишүүн 28 орноос сонгогдсон 751 гишүүнтэй хууль тогтоох дээд байгууллага юм.