Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Эхийн тамхи таталт үр хөврөлд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хэсэг судлаачид эх нь тамхи татахад умай дахь үр хөврөлд хэрхэн нөлөөлж байгааг 4 хэмжээст ультра дуу авианы гэрэл зургаар буулгаж гаргажээ.

Буулгасан гэрэл зургийн дээд эгнээнд тамхи татдаг эхийн, доод эгнээнд тамхи татдаггүй эхийн үр хөврөлийг харуулсан байна.

Английн Дархэмийн Их сургуулийн судлаачдын гаргасан дүгнэлтээр тамхи татдаг эхийн үр хөврөл илүү олон удаа нүүрээ маажих, амаа мурилзуулах зэргээр хөдөлж байжээ. Харин тамхи татдаггүй эхийн үр хөврөл харьцангуй амгалан, тайван байсан байна.

Үр дүнгээс, тамхи нь үр хөврөлийн төв мэдрэлийн системийн хөгжлийг удаашруулж, үр хөврөлийг стрессийн байдалд оруулдаг нь харагдаж байгаа юм.

Судалгаанд 20 жирэмсэн эхийг оролцуулснаас дөрөв нь өдөрт дунджаар 14 тамхи татдаг байжээ.

Судлаачид илүү олон тооны эхчүүд дээр судалгааг хийж үр дүнг баталгаажуулахыг зорьж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Time.Com