Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Зуны цагийн хуваарьт зовлонгүй шилжих ДӨРВӨН АРГА

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Зуны цагийн хуваарьт шилжих дүрэм нь олон оронд мөрдөгддөг. Харин хүмүүсийн өдөр тутмын амьдралд энэ нь сөргөөр нөлөөлөх тал бий. Тэгвэл нойрны мэргэжилтэн, клиникийн сэтгэлзүйч Доктор Майкл Брюсын зөвлөгөөг танд хүргэж байна.

 

Шилжих орой нэг цагийн эрт унтах

Цаг шилжих орой буюу Баасан гарагийн орой ердийн үед унтдаг цагаасаа нэг цагийн өмнө орондоо орох хэрэгтэй.

Хэрвээ та нойрны дутагдалтай бол асуудалгүй нэг цагийн эрт унтаж чадна. Харин нойр хүрдэггүй бол Мягмар гарагт 15 минутын эрт, дараагийн хоёр орой нь дахин 15 минутаар нэмэх замаар унтах цагаа тааруулбал Баасан гарагийн орой гэхэд цагийн өмнө орондоо орж чадна.

Ялангуяа хүүхдүүдэд энэ аргыг хэрэглэвэл тустай.

 

Цаг шилжих амралтын өдрүүдээр уухаас татгалзах

Согтууруулах ундаа нь хүний нойрыг хүргэдэг мэт боловч нойрны чанарыг муутгаж сайн амраадаггүй. Тиймээс цаг шилжих үеэр согтууруулах ундаа хэрэглэх нь хамгийн муу үр дагавартай.

Даваа гарагт нь эрч хүчтэй байхын тулд хэд хоног уухаас татгалзах нь зөв.

 

Даваа гарагт хянуур бай

Бүх хүн ажлын цагаа өөрөө мэдэж зохицуулах боломжгүй ч Даваа гарагийн өглөө ажлын цагаасаа хоцорч очихыг даргаасаа гуй. Ингэвэл ажлын долоо хоногийг хөнгөн эхлүүлж, шинэ цагийн хуваарьт дасан зохицоход тустай. Мөн зуны цагт шилжсэн эхний ажлын өдрийн өглөө илүү их автын осол гардгийг судалгааны дүн харуулсан тул таныг эрсдлээс сэргийлнэ.

 

Дасгал хийх цагаа соль

Өглөө болгон байнгын дасгал хийдэг заншилтай бол цаг шилжих өдрөөс эхлээд дасгалын цагаа оройд шилжүүл.

Орой гэгээтэй байх хугацаа уртсах тул дасгалд зориулах цаг хангалттай гарна. Гэхдээ дасгал дууссанаас хойш унтах хүртлээ гурван цагийн нөөцтэй байх ёстой. Энэ хооронд таны бие амарч, тайвшрах тул унтахад тохиромжтой.

 

 

Эх сурвалж: LiveScience