Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

20-иод насандаа эзэмшсэн байх ЭНГИЙН чадварууд

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Дөрвөн жилийн турш их сургуульд сурснаар та ажиллах хүчний зах зээлд өөрийгөө бэлтгэгдсэн гэж үзэх үү. Их сургуульд сурсан эсэх нь бидний хувьд гол шалгуур хэвээрээ байгаа хэдий ч сургуулиас олж авахгүй чадварууд зайлшгүй чухал юм.

Ингээд 20-иод насандаа эзэмшсэн байх харилцааны ЭНГИЙН чадваруудтай танилц


  • Орчин тойрноо мэдэр

Нүдээ сайтар нээж, тархиа ажиллуул. Та өөдөөсөө харж буй хүнтэйгээ хөгжилтэй зүйл ярилцаад байж болно. Гэхдээ хажуу талд чинь та хоёрыг сонсож, ярианд оролцох сонирхолтой ахиад нэг хүн байгаа юм биш биз. Түүнийг өөрсдийн яриандаа эелдгээр татан оролцуул. Орчин тойрондоо мэдрэмжтэй хандах нь бусдыг татах наад захын арга юм. 

  • Аливаа уулзалтаас 10-15 минутын өмнө ир

Яагаад гээч. Гурван шалтгаан бий. 
Замын түгжрэлд өртөх магадлалтай бол түүнийгээ тооц
Уулзах газраа хайж олох илүү цаг танд хэрэгтэй
Чухал уулзалтад бэлтгэх цөөн хормыг өөртөө үлдээ

  • Бүтэн оройжин өөрийнхөө тухай бүү ярь

Өөр бусдыг анхаар. Тэд юу ярихыг хүсэж байна, юу хийж байна. Битгий бүх л оройжин ярианы сэдвийг өөр рүүгээ хандуул. Ингэж чадвал та тэр оройны хамгийн сонирхолтой хүн байх болно. Мөн тэд чамаас л асуулт асуухыг хүсэх болно.

  • Бусдад чухал мэдрэмж төрүүл

Дараагийн удаа ажлын ярилцлагад бэлтгэх гэж байгаа бол ажил олгогчийн карьерын тухай мэдээллийг цуглуул. Тэгээд “Би таныг 15 жилийн турш Хондад төслийн менежер хийснийг мэднэ. Хондад ажиллах ямар” вэ гэх мэт асуулт тавь. 

  • Тэвчээртэй бай

Хэрэв та 30 нас хүртлээ шүүмжлэлийг хүлээн авах чадваргүй байгаа бол ахиад урт зам байна гэсэн үг дээ. 

  • “Би таны төсөлд хэрхэн тусалж чадах вэ”

Энэ асуултыг тавьж, харилцаагаа сайжруул.

  • Түүх ярь

Намтар бичих, ажлын ярилцлага, хувь хүний зүгээс мэдэгдэл хийхдээ бусдын анхаарлыг татах хэрэгтэй. Сонирхолтой бай. 

  • Хэлснээ хий

Хэн нэгэнд ямар нэг зүйл хийнэ гэж эрт амлах хэрэггүй. Хийчихээд хэл эсвэл хэлснээ заавал хийж бай.

  • Харилцаа холбоогоо үнэ цэнэтэй байлга

Хэрэв хэн нэгэн чамайг ажилд ороход туслалцаа үзүүлсэн бол өөрийн гараар “Баярлалаа” гэсэн захидал бичихээ бүү мартаарай. Наад зах нь шүү дээ.

  • Бодит яриа өрнүүл

Сошиал медиа бол яриа өрнүүлэх чухал газар биш. Энэ бол зүгээр л харилцаагаа эхлүүлэх газар байж болох юм. Ер нь 30 хүрч яваа бол бусадтай утсаар ярих, эсвэл биечлэн уулзах зэргээр холбоо тогтоож бай.

 

Эх сурвалж: BusinessInsider